UBLife Logo
Боловсрол

Компьютерын сүлжээний улсын XII олимпиадын шилдгүүд тодорч, Юнител группт ажиллах урилга авав

Компьютерын сүлжээний улсын XII олимпиадын шилдгүүд тодорч, Юнител группт ажиллах урилга авав

Монгол дахь технологийн ирээдүйн боловсон хүчинг дэмжих, мэргэшсэн инженерүүдийн ур чадварыг сорих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Компьютерын сүлжээний улсын XII олимпиад”, “Инженерүүдийн ур чадварын VI тэмцээн” амжилттай зохиогдож өнгөрөгч амралтын өдөр шилдгүүдээ тодрууллаа. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болсон уг олимпиадад компьютерын сүлжээний чиглэлээр суралцдаг оюутан залуус болон мэргэшсэн инженерүүд оролцож, техникийн ур чадвараа харуулахаар өрсөлдсөн юм. Энэ жилийн олимпиадын хувьд бодит сүлжээ дээр ажиллаж даалгавар гүйцэтгэсэн нь сонирхолтой байсан тухай оролцсон оюутнууд дурдав.

Компьютерын сүлжээний олимпиадын төрөлд:

1-р байрт МУИС-ийн оюутан А.Ангараг

2-р байрт МУИС-ийн оюутан Л.Ариунхишиг

3-р байрт МУИС-ийн оюутан Д.Буянжаргал

4-р байрт МУИС-ийн оюутан Б.Буянжаргал

5-р байрт ШУТИС-ийн оюутан Б.Нямдорж нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Юнител группт ажиллах урилга хүлээн авлаа.

Компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын тэмцээний төрөлд:

1-р байрт Юнител группийн инженер М.Жүгдэрнамжил

2-р байрт Вертексмон ХХК-ийн инженер Ц.Баасанжаргал

3-р байрт Таван Богд Финанс ББСБ-ын инженер Т.Билэгдэмбэрэл нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал авав.

МУИС-ийн 4-р курсийн оюутан А.Ангараг:

Практик дээр суурилсан систем дээр даалгавар гүйцэтгүүлсэн нь энэ жилийн олимпиадын онцлог байлаа. Энэ нь нэг бодлын хүнд ч гэсэн сонирхолтой, сайн туршлага болж чадсан. Миний хувьд Юнител группэд орж ажиллах хүсэлтэй байсан. Олимпиаддаа амжилт үзүүлээд зогсохгүй ажиллахыг хүсэж байсан газраас маань урилга ирсэнд сэтгэгдэл их өндөр байна.

Энэ жилийн олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп, зохион байгуулагчаар Кибер аюулгүй байдлын сургалтын төв, хамтран зохион байгуулагчаар Үндэсний Дата Төв, Монголын сүлжээний инженерүүдийн холбоо нар ажиллав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.139.76
ЗОЧИН\13.250.39.106
Залуу манлайлал хөтөлбөрт шинэ үеийн залуусыг урьж байна

Залуу манлайлал хөтөлбөрт шинэ үеийн залуусыг урьж байна

Өдгөө 21 жил амжилттай хэрэгжиж байгаа тус хөтөлбөр нь эгнээндээ 450 гаруй залуучуудыг нэгтгэн залуу мэргэжилтнүүдэд манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох боломжуудыг олгосоор байна.