Израилын цэрэг өчигдөр Ливаны өмнөд хэсэгт хуурай замын ажиллагаа эхлүүллээ. Гол зорилгоо Израилын хойд хэсгийн иргэд байнгын пуужингийн цохилтоос эмээж, дүрвэж байгааг зогсоох, тэднийг нутагт нь буцаахын тулд Ливаны нутаг дээр 20 км дундын бүс байгуулж, хэнийг ч нэвтрүүлэхгүй байх гэнэ.
Израилын агаарын хүчин, их буу хуурай замын цэргээ галаар дэмжиж, Ливаны арми хилээсээ хойш ухарчээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны ард түмэнд хандан, “Ираны Засгийн газар алан хядагчдыг өөгшүүлэн дэмжиж байна. Ойрх Дорнодод Израилын хүрч чадахгүй газар гэж үгүй. Ард түмэн, эх орноо хамгаалахын тулд бид хаана ч очиж чадна. Ираны дэглэм та нарыг сүйрэлд аваачиж байна. Хэзээ нэгэн цагт Иран эрх чөлөөтэй болж, хоёр ард түмэн энх тайван зэрэгцэн орших болно” гэж хэлсэн байна.