UBLife Logo
Дэлхий

БНХАУ-ын хилийг 50 жил манаж байгаа 79 настай монгол эмээ шагнууллаа

БНХАУ-ын хилийг 50 жил манаж байгаа 79 настай монгол эмээ шагнууллаа

Өвөрмонголын Нямаа эмээ БНХАУ-ын Засгийн газраас “Үндэсний эв нэгдэл, хөгжлийн төлөөх үлгэр жишээ иргэн” хүндэт цол хүртлээ. Түүний олон жилийн хил хамгаалах ажлыг ийнхүү үнэлжээ гэж ChinaDaily мэдээлсэн байна.

Нямаа эмээ 79 настай, Хятад, Монголын хилээс 11 км зайтай орших тосгонд амьдардаг. Тэрээр 53 жил хилийн манаанд туслаж байгаа бөгөөд хүү, ач, зээгээ ч энэхүү ажилдаа оролцуулжээ. Эмээ 25 настайдаа БНХАУ үүсэн байгуулагдсаны дараа Засгийн газрын уриалгын дагуу Алшаа аймагт сайн дурын хилчний отрядад элсэн оржээ. Тэр цагаас хойш нийт 180 мянган км газар харуул хийж, мянга гаруй зөрчил илрүүлсэн байна. Ажил хэрэгтээ үнэнч түүнийг нутгийн иргэд “Амьд хилийн багана” гэж нэрлэдэг ажээ.

Нямаа эмээ хүүгийн хамт тэмээгээ хариулахдаа л хилийн шугамаа хянаж, сэргийлж явдаг.  Нас ахисан ч, цаг уурын ширүүн нөхцөлд ч хилийн шугамаа харж, үүрэгт ажилдаа үнэнч байгаагаа тэрээр “Би Хятадын Коммунист намын гишүүн хүн. Эх орныхоо хилийг хамгаалах ёстой. Анх өгсөн тангаргаа хамгаалах нь үүрэг” хэмээн сэтгүүлчдэд тайлбарласан байна.

Гэр бүлийнхээ уламжлалыг даган, ач хүү нь их сургуулиа төгсөөд Алшаа аймгийнхаа хилийн отрядад туслах офифероор ажиллаж эхэлжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
3
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.29.90
Tanaih eruul uu?