Францын нийслэлд Загварын 7 хоногийн шоу тун сонирхолтой явагдаж өнгөрлөө. Адриана Лима, Белла Хадид тайзан дээрээ эргэн ирж, харин түүний эгч Жижи Хадид Vetements брендийн шоун дээр биеэ “скочоор” боогоод гарч ирсэн билээ.
Оросын супер модель Алеся Кафельникова Жорж Помпидугийн нэрэмжит соёлын төвд Weinsanto брендийн үзүүлбэрт оролцсон.
Италийн Måneskin группын ахлагч Дамиано Давид энэ намар дуу хөгжим төдийгүй хурц стилийн хувцсаараа алдаршаад байгаа. Тэрээр дуучин Эмма Марронегийн хамт шоу үзэж сонирхохдоо цагаан костюм, хөх цамцтай байсан нь бүгд Valentino байлаа.
Шоуны гадуур гэрэл зурагчдын анхаарлыг татах арга бол нүцэглэх. Paramore хамтлагийн дуучин Хейли Уильямс Парисын гудамжаар ингэж алхсан.
Saint Laurent брендийн загварууд нүцгэн гоёлоор дүүрэн байснаас гадна палестин гаралтай америк модель Белла Хадид хүнд өвчний улмаас 2 жил завсарлаад эргэн ирсэн нь онцгой үйл явдал байв. Power dressing стилийн костюмтэй гарч ирсэн Белла ажилдаа эрч хүч дүүрэн эргэн орж байгаагаа илтгэжээ.
Түүний эгч Жижи Хадид 2022 онд Ким Кардашьян скочоор урласан комбинезон өмсөөд гарч ирснийг давтлаа. Хадид DHL компанийн шар скочоор хийсэн даашинз угласан байлаа.
Жүжигчин Зои Кравиц Saint Laurent шоунд оролцохдоо хэзээ ч моодноос гарахгүй хатгамалтай, хар мини даашинзтай байлаа. Харин дотуураа нүцгэн, цээжээ ил харуулжээ.
42 настай орос топ-модель Наталья Водянова ил задгай гоёлтойгоор Stella McCartney брендийн шоунд морилсон. Энэ брендийн дизайнер Стелла Маккартни түүнийг сахиусан тэнгэрээ гэж нэрлэдэг билээ.
Урт ширээг дүрсэлсэн тайзан дээр Balenciaga брендийн моделиуд гарч ирсэн. Мэдээж савхи гол элемент нь.
Парисын Загварын 7 хоног орос моделиудыг өргөнөөр урьсан байв. Елена Перминова, Кристина Романова хоёр Business of Fashion BoF 500 үдэшлэг дээр.
Мини шорт, дотуур хувцас тайзнаас буух болоогүй гэдгийг Miu Miu харууллаа.
БНСУ-ын дизайнер Киминте Кимхекима өөрийн санааг моделийн биен дээр харандаагаар зураад, бичээд илэрхийлсэн байв.
Mugler-ийн захирал Кейси Кэдвалладер 2025 оны хавар/зуны загвараа цэцэрлэг гэж тодорхойлсон. Моделиуд нь цэцэг, шүүдэр, борооны дусалтай хувцсаар гангарсан. Гэхдээ брендийнхээ нэрийн хуудас болсон бие барьсан хувцас, өвөрмөц үс засалтыг мартаагүй. Хип-хоп Карди Би нүдээ тагласан чёлк засалттай гарч ирсэн нь ийм учиртай.
Их Британийн дизайнер Виктория Бекхэм тунгалаг материал ирэх жил ч хэвээр байна гэдгийг нотолсон.
Dior брендийн үзүүлбэр дээр SAGG Napoli Парисын олимпын эргэн санагалзсан. Тэрээр байт харваа, боксын төрлийг загвартаа шингээсэн байв.
Мартагдсан хуучныг сэргээхийг шинэ загвар гэнэ гэж Chloé бренд баталж байна. Зуны халуун улирлыг дурсан санасан энэ загвар нь нүцгэн цээжийг нь эс тооцвол өнгөрсөн зууны загвар байлаа.
Загварын шоуны нэгэн зочин ийм палааж, улаан туфлитэй ирж, гэрэл зурагчдын анхаарлыг татсан.
Хатгамал моодонд орж байгааг Louis Vuitton харууллаа.
Алессандро Микелегийн анхны загвар шинжээчдээс сайн гэсэн үнэлгээ авсан.
Бонус
Парист гялалзсан одод
Уиллем Дефо - Miu Miu
Зендея - Louis Vuitton
Наоми Кэмпбелл – Balenciaga
Бекхэмийн гэр бүл ээжийнхээ загварын шоунд бүрэн бүрэлдэхүүнээрээ.
Дэниел Крейг, Рэйчел Вайс - Loewe SS 2025
Кара Делевинь - L’Oréal Paris
Жейн Фонда - L’Oreal
Анок Яй
Йежи - Roger Vivier