UBLife Logo
Спорт

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Египет довтлогч Мохамед Салахын төлөөх өрсөлдөөнийг “Парис Сент-Жермен” клуб тэргүүлж байгаа төдийгүй энэ улирлын төгсгөлд “Ливерпүүл”-тэй үзэглэсэн гэрээ нь дуусах 32 настай түүнд гурван жилийн гэрээг зэхжээ.

Харин “Ливерпүүл” клуб Салахын залгамжлагчаар “Боруссиа Дортмунд”-ын довтлогч Карим Адеемиг сонгосон бөгөөд 22 настай герман тоглогчийн төлөө 41 сая паундыг санал болгоход бэлэн гэв.

Энэ зуурт “Реал Мадрид” клуб 25 настай Англи хамгаалагч Трент Александер-Арнольдтой холбогдож, энэ улирлын төгсгөлд “Ливерпүүл”-ээс буурь сэлгэхийг ятгасан байна.

“Манчестер Юнайтед” клуб дасгалжуулагч Эрик тен Хагийг халах нөхцөл бүрдсэн бөгөөд түүний ажлыг залгамжлах магадлалтай дасгалжуулагчдийн жагсаалтыг Томас Тухел, Массимилиано Аллегри нар тэргүүлж байгаа юм.

“Манчестер Юнайтед” Португалийн “Бенфика” клубийн 25 настай Турк жигүүрийн тоглогч Керем Актуркоглугийн төлөө 34 сая фунт стерлингийн санал тавихаар бэлджээ.

“Ливерпүүл” ирэх нэгдүгээр сард Японы 31 настай хөлбөмбөгчин Ватару Эндог явуулж, залуу хамгаалалтын хагас хамгаалагчаар хүчээ сэлбэх төлөвлөгөөтэй байна.

“Кристал Палас” клуб Англи төвийн хамгаалагч Марк Гуэхиг зарахад бэлэн гэдгээ мэдэгдсэн тул өвлийн солилцооны цонхоор “Ньюкасл Юнайтед” түүнийг авахаар дайрах бололтой.

“Челси” 20 настай Жон Дураныг сонирхож байгаа ч, “Астон Вилла” клуб Колумб довтлогчийг дор хаяж 80 сая фунтээр үнэлж байна.

“Барселона” болон “Ювентус” клубүүд Аргентины 20 настай жигүүрийн тоглогч Алехандро Гарначогийн нөхцөл байдлыг анхааралтайгаар ажиглаж байгаа юм. “Манчестер Юнайтед” клуб түүнийг 50 сая фунтээр үнэлэх төлөвтэй байна.

“Эвэртон”-ий эрх мэдэл Дан Фридкины гарт бүрэн шилжихэд тус клубийн одоогийн дасгалжуулагч Шон Дайчийн ажлыг “Фенербахче” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо үргэлжлүүлэхээр зэхэж байна.

“Атлетико Мадрид” клуб “Челси” болон Английн шигшээ багийн хамгаалагч 27 настай Бен Чилуэллийг эгнээндээ нэгтгэхээр адгаж байна.

“Ньюкасл Юнайтед” клуб Канадын 24 настай довтлогч Жонатан Дэвидийг “Лилл”-ээс Англи руу буурь сэлгэхээр зэхэж байгаа юм.

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүссэн нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.

“Барселона” ирэх зуны солилцоо наймааны цонхоор Хааландыг худалдан авах хүсэлтэй гэдгээ мэдэгдэв.

“Манчестер Юнайтед”-ийн эзэн Сэр Жим Рэтклифф ням гарагт “Астон Вилла”-тай хийх багийнхаа тоглолтыг өөрийн биеэр ирж үзэх бөгөөд дасгалжуулагч Эрик Тен Хагийг халж магадгүй гэсэн таамаг биеллээ олох мөч улам ойртож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.