UBLife Logo
Дэлхий

Японд 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Японд 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15,27 цагийн орчим Японы Кюүшюү арал, Күмамото мужид 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарч, зам гүүр эвдрэн, барилга нурж, цахилгаан тасарсан гэж Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгджээ. NHK телевизийн мэдээлснээр 50 гаруй хүн гэмтсэн байна. Кашима хотын “Aeon” худалдааны төвийн барилгын нуранги доор хүмүүс дарагдсан байж магадгүй гэнэ. Цүнамигийн аюул зарласан ч дараа нь цуцалсан байна.

“Kyushu Electric Power” компанийн мэдээлснээр "Сэндай", "Гэнкай" цөмийн цахилгаан станцууд хэвийн ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна. Гэхдээ 48 мянган айл өрх тоггүй болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...