Энэ сарын 5-нд Барвиха Luxury Village ордонд “ОХУ-ын Мисс 2024” тэмцээн болж, Чувашийн 18 настай Валентина Алексеева түрүүллээ.
Тэрээр сувд, алмааз эрдэнээр чимэглэгдсэн цагаан алтан титмийг 1 сая рублийн хамт гардан авлаа.
Энэ шагнал бол ОХУ-ын Гоо бүсгүйн тэмцээний түүхэнд хамгийн үнэтэй шагнал юм.
Валентина Алексеева спорт, балетаар хичээллэдэг, эрүүл амьдралын хэв маягийг дагадаг.
Дуртай ном нь Федор Достоевскийн “Гэм зэм”. Дуртай кино нь “Коко до Шанель”.
Эмч болохыг мөрөөддөг.
Валентина Алексеева 11 дүгээр сарын 16-нд Мексикт болох “Дэлхийн Мисс” тэмцээнд ОХУ-ыг төлөөлөн оролцоно.