Японы амьтны хүрээлэнгийн бяцхан сармагчин Панчийн түүх олныг уярааж байсан цаг саяхан. Панч сармагчин өнгөрсөн жилийн долоодугаар сард төрсөн бөгөөд харамсалтай нь ээж нь түүнийг голсон юм. Эхийн халамжгүй үлдсэн Панчид аюулаас хамгаалж, тайван амгалан байхад нь туслах ямар нэг зүйл хэрэгтэй байлаа. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд янз бүрийн зүйл санал болгосон ч Панч өөрөө орангутаны зөөлөн тоглоомыг сонгосон байна. Тэрээр тоглоомоо хаашаа ч явсан чирээд авч явдаг. Том сармагчнууд булаах гэхээр нь үхэн хатан хамгаалдаг болсон. Панчийн тухай богино хэмжээний хүүхэлдэйн кино хүртэл гарсан байгаа.
Ингээд Панч амиа хамгаалж, эсэн мэнд үлдэхийн тулд янз бүрийн сорилтыг даван туулах шаардлагатай болсон юм.
“Хөөрхий амьтан”, “Яаж том болно доо” хэмээн бүгд санаа зовж байж билээ. Тэгвэл саяхан амьтны хүрээлэнд осчон хүмүүс нэгэн өөрчлөлтийг ажиглажээ. Панч одоо бусдадаа дээрэлхүүлдэг жижигхэн сармагчин биш болсон. Эр өсөж, эсгий сунажээ. Одоо тэр хүрээлэнгийнхээ атаман, жинэхэн босс болжээ.
Панч амандаа өвс зажлан, газар хэвтэж, харин бусад сармагчингууд түүний биеийг маажиж, хөлийг базаж байгаа нь харагджээ.
