UBLife Logo
Нийгэм

Монголын онц ноцтой гэмт хэрэгтэн Казахстанд баривчлагдлаа

Монголын онц ноцтой гэмт хэрэгтэн Казахстанд баривчлагдлаа

Казахстаны Алматы хотын олон улсын нисэх буудал дээр Монголын онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилжээ.

Хэрэгтэн этгээдийг Польшийн засгийн газрын мэдэгдлээр Интерпол эрэн сурвалжилж байжээ. Тэрээр олон улсын мафийн бүлэглэлийн гишүүн бөгөөд баримт бичиг хуурамчаар үйлдэх, контрбанд, татвараас зайлсхийсэн зэрэг маш олон хэрэгт буруутгагдаж байгаа юм. Монголын дипломат паспорт ашиглан, Польшид их хэмжээний хориотой бодис, 1,7 сая хайрцаг янжуур тамхи хууль бусаар нэвтрүүлж, 50 мянган ам.долларын хохирол улсад учруулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.