Монголын шигшээ баг болон Үндэсний Дээд лигийн “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч Онолбаатарын Хулан энэ улирлаас БНХАУ-ын Дээд лигийн “Wuhan Cranes” багт хүчин зүтгэхээр болжээ.
Тэрбээр ийнхүү Монголын эмэгтэй сагсчдаас анхлан мэргэжлийн лигийн багтай гэрээ үзэглэсэн түүхэн амжилтыг бүтээж байна.
О.Хулан 6-р сард БНХАУ-ын Ухань хотноо явагдсан “FIBA 3x3 Wuhan Women Series” тэмцээнд оролцсон. Улмаар эл хотын багийн анхаарлын төвд орсон бөгөөд эл хэлэлцээр биеллээ олсон нь түүнийг есдүгээр сард бэлтгэлийн бааздаа урьсан явдал юм.
Монголын эмэгтэй сагсчидад цоо шинэ жимийг гаргасан О.Хуланд амжилт хүсье ээ.