UBLife Logo
Боловсрол

XII сарын 5-8-ны өдрүүдээр болох Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс нээгдлээ

XII сарын 5-8-ны өдрүүдээр болох Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс нээгдлээ

Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтыг 12-р сарын 5-8-ны өдрүүдээр зохион байгуулна.

Харин шалгуулагчдыг 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар бүртгэх юм.

Тухайн шалгуулагч англи хэл, биологи, газар зүй, математик, монгол хэл, нийгэм судлал, орос хэл, түүх, физик, хими зэрэг хичээлээс хоёроос дээш хичээлийг сонгох төдийгүй дээрх хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажих учиртай.

Харин Монгол хэл бичгийн шалгалтад оролцоход үнэ төлбөргүй юм. Түүнчлэн элсэлтийн шалгалтад орохоор зэхэж буй хэн бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжийг Боловсролын үнэлгээний төвөөс санал болгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.