Чөлөөт бөхийн мастеруудын ангиллаарх ДАШТ аравдугаар сарын 8-13-ны өдрүүдээр Хорватын Порец хотноо явагдаж байна.
Эл тэмцээний 130 кг-ын жинд хүч сорьсон Монгол улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг тойргийн барилдаанд Оросын Антон Фетисовыг 6:2-оор, Грекийн Апостолос Стамосийг 4:0-ээр ялсан.
Улмаар хагас шигшээд Америкийн Рамирес Жр Хекторыг буулгаж авсан бол финалд Апостолос Стамостой дахин таарч, мөн л илүүрхэн давснаар мастеруудын ДАШТ-д ийн нэвтхэн түрүүлэв.