UBLife Logo
Загвар

Беларусын цагаачаас супер дизайнер болсон Ральф Лорен

Беларусын цагаачаас супер дизайнер болсон Ральф Лорен

Загвар зохион бүтээгч Ральф Лорен 85 нас хүрлээ. Беларусын еврей дүрвэгчийн гэр бүлд төрсөн тэрээр хувцас загварын америк стилийн од болсон юм.

Түүний бүтээсэн загваруудад Зэрлэг Өрнө, уугуул индианууд, Холливудын алтан үе, Шинэ Английн иргэдийн спорт хувцас, Уолл-Стритийн ажил хэрэгч костюм бүгд бий.

Ralph Lauren брендийг алдартай улс төрчид, тамирчид өмсдөг. 2008 оноос эхлээд тэр АНУ-ын олимпын багийг хувцасладаг болсон.

1967 онд байгуулагдсан Ralph Lauren Corporation компани одоо хувцас, гэрийн тавилга, гоёл, гоо сайхны бараа үйлдвэрлэдэг.

Лорен загварын ажлын гараагаа анх 28 настайдаа Beau Brummell хэмээх зангианы үйлдвэрээс эхэлж байлаа.

1968 онд өөрийн анхны спорт хувцсаа гаргасан юм.

Удалгүй түүний загварыг Bloomingdale's их дэлгүүрт зардаг болсноор олны танил болсон түүхтэй.

Ральф Лорен гурван хүүтэй - Эндрю, Дэвид, Дилан.

Тэр хуримын хувцас хийх дуртай.

Тэр Их Британийн рыцарь цолтой, Хүндэт легионы одонтой.

Лорены бүтээсэн загварууд

Лорен хорт хавдартай тэмцэх сан байгуулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.