UBLife Logo
Загвар

Алдарт оддын хамгийн шуугиантай нүцгэн зургууд

Алдарт оддын хамгийн шуугиантай нүцгэн зургууд

Германы супер модель Хайди Клум 19 настай охинтойгоо дотуур хувцасны сурталчилгаанд ээлжит удаагаа зураг авхуулсныг цахим сүлжээ шүүмжилж байна. Зарим нь Хайдиг хүүхдэдээ бэлгийн хүчирхийлэл үзүүллээ гэж үзэн, сэтгэл зүйчид хандахыг зөвлөжээ.

Гэхдээ алдартнууд иймэрхүү шүүмжлэлийг огт тоодоггүй. Учир нь хэл ам, хэрүүл шуугиан гэдэг унтарч байгаа одыг дахин нэг асахад хүргэдэг хүчин зүйл билээ. Ингээд алдартнуудын хамгийн их шүүмжлэгдсэн “шалдан” зурагнуудтай танилцья.

Деми Мур, 1997 он

Vanity Fair сэтгүүлийн зарим ажилтан энэ зургийг тавихыг эрс эсэргүүцэж байлаа. Үнэхээр хэвлэгдэн гарсны дараа олон уншигч “заваан”, “балиар” хэмээн шүүмжилж, зарим дэлгүүр борлуулахаас татглазж байлаа. Ямар ч гэсэн 1 сая хувь зарагдсан. Деми Мур тун баяртай байлаа.

Бритни Спирс, Rolling Stone, 1999 он

Анхны цомог “… Baby One More Time” маш их амжилт олсны дараа авхуулжээ. 17 настай Бритни том сэтгүүлд гарсандаа баяртай байсан ч уншигчид насанд хүрээгүй хүүхдийг нүцгэллээ гэж үзсэн.

Жизель Бюндхен, Леброн Жеймс, Vogue US, 2008

Vogue сэтгүүлийг арьс өнгөний үзэлд буруутгасан. Хар арьст Леброн маш харгис харагдаж байгаа бол цагаан арьст Бюндхен өрөвдөлтэй, тусламж гуйж буй мэт байна гэцгээж байлаа. Today сэтгүүлд “Леброн горилл сармагчин мэд байдалтай шүдээ ярзайлган зогсоод нэг гараараа бөмбөг залаад, нөгөө гараараа хөөрхий бүсгүйг базаж байна” гэж шүүмжилсэн юм.

Ким Кардашьян, Paper, 2014

Цахим сүлжээг “дэлбэлэх” зорилгоор гаргасан зураг. Үнэхээр сайтын хандалт нь 20 дахин нэмэгдсэн. Гэрэл зурагчин Гудын энэ зураг дээр хар даашинзтай Ким оргилуун дарс онгойлгож, өгзөг дээрээ тавьсан хундаганд хийж байгаа нь өгзгөөр нь олны анхаарлыг татах гэсэн оролдлого байлаа. Зураг авалтаас хагас жилийн өмнө охин төрүүлсэн Ким Кардашьяныг ээж хүн биш гэсэн шүүмжлэл гарсан.

Жижи Хадид, Vogue France, 2016

Энэ үед Хадид 20 настай, Австри, Итали, Бразил, Голланд, Испанийн Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан байсан боловч франц хэвлэл дээр анх удаа нүцгэн гарсан юм.

Леди Гага, Vogue Hommes Japan, 2010

Леди Гагагийн махан палаажийг цагаан хоолтнууд, Амьтны эрх хамгаалах байгууллагын гишүүд гээд шүүмжлэх хүн маш олон байв. Энэ палаажаа Гага 2010 оны 12 дугаар сарын 10-нд MTV Video Awards шагнал гардуулах ёслолын үеэр нийтэд харуулсан билээ. Үүнээс өмнө Японы Vogue Homme-д Гага бас махан даашинзтай гарч байсныг хүмүүс сайн мэддэггүй.

Тесс Холлидей, Cosmopolitan UK, 2018

Хамгийн алдартай плюс-сайз-модель, 33 настай Тесс Холлидей энэ үед 165 см өндөр, 155 кг жинтэй байлаа. За энэ ч яах вэ, хавтсан дээр “I want the haters to kiss my ass” (Намайг үзэн ядагчид өгзгийг минь үнс) гээд биччихсэн байлаа. Үр дүнд нь Тессийг эрүүл бус амьдралын хэв маягийг сурталчилсан, сэтгүүлийг иргэдэд таргалахыг уриалсан гэж шүүмжилсэн.

Кейт Уинслет, GQ, 2003

Харин эсрэгээрээ энд Кейт Уинслетийг фотошопоор модель бүсгүйн “тогтсон” хэмжээнд хүчээр оруулсан гэж буруутгаж байв. “Титаник” киноны одын хөлийг уртасгаж, бүсэлхий, өгзгийг нь багасгажээ. Кейт өөрөө сэтгүүл гарсны дараа “Би ингэж харагдахыг хүсээгүй” хэмээн хилэгнэж байлаа. GQ  сэтгүүл засвар хийснээ хүлээн зөвшөөрсөн ч Уинслет зургийг үзээд гаргахыг зөвшөөрсөн гээд уучлал гуйгаагүй юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.