UBLife Logo
Эрүүл мэнд

Микрокредит ББСБ, Зориг сангаас эрүүл мэндийн салбарын оюутнуудад тэтгэлэг олголоо

Ub.life
Ub.life
Микрокредит ББСБ, Зориг сангаас эрүүл мэндийн салбарын оюутнуудад тэтгэлэг олголоо

Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Микрокредит” ББСБ нь Зориг сантай хамтран оюутны тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Микрокредит ББСБ нь иргэд, өрх гэр бүл, бизнес эрхлэгчдэд Зээлийн  үйлчилгээ, Итгэлцлийн үйлчилгээ болон санхүүгийн зөвлөгөөн өгөх чиглэлээр сүүлийн 10 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү 10 жилийн ойгоо тохиолдуулан залуусын боловсролд хувь нэмэр оруулах, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох санаачилгыг гаргажээ. Нийт 150 гаруй оюутнаас тэтгэлэгт хамрагдах хүсэлт ирснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй эмч, эм зүйч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар суралцаж буй 10 оюутан шалгарсан байна.

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр оюутнууд сэтгэгдлээ хуваалцаж, хичээлдээ илүү анхаарах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлэв. 

Микрокредит ББСБ-ийн Гүйцэтгэх захирал Г.Булганчимэг "Монголын ирээдүй болсон залуусын боловсрол, мэргэжлийн ур чадвар нь эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан тэдний сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоог дэмжих нь эрүүл мэндийн салбарын ирээдүйн чадамжийг нэмэгдүүлэхэд туслах болно гэж найдаж байна" гэж онцлон тэмдэглэж, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.