UBLife Logo
Эрүүл мэнд

Зуны улиралд хэр их ус уух ёстой вэ?

Зуны улиралд хэр их ус уух ёстой вэ?

Цаг агаар, улирлын шинж бол усны хэрэгцээг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Зуны халуунд хөлөрч хөлс их гарах тул зундаа шингэн зүйл аль болох их уух хэрэгтэй. Гэхдээ хэдий их ус уух нь хүний биеийн хорыг төдий их гадагшлуулах уу?  Мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд анхаарал хандуулна уу.

Өдөрт 4 литр ус уух нь биеийн хорыг гадагшлуулах уу?

Өдөрт 4 литр ус уух нь биеийн хорыг гадагшлуулдаг гэж зарим хүн хэлдэг. Өдөрт 4 литр ус уух нь биеийн хорыг гадагшлуулна гэдэг үг бол хэрэг дээрээ буруу ойлголт юм. Хүний бие голчлон элэг, бөөр зэрэг дотор эрхтнээр шинэ хуучны солилцоо хийдэг тул их ус уулаа гээд төдий чинээ хор гадагшлуулахгүй. Харин богино хугацаанд хэт их ус уух нь электролитийн тэнцвэргүй байдалд хүргэж, хүнд тохиолдолд гипонатриеми үүсгэдэг.

Үүнээс гадна, ихэнх чихэрлэг ундаа нь элсэн чихэр ихтэй байдаг бөгөөд удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэх нь таргалах болон шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг тулд өдөр тутмын ундны усны гол эх үүсвэр болгон хэрэглэхгүй бол сайн.

Өнжсөн усыг ууж болох уу?

Өнжсөн усыг ууж болох эсэх нь ус өнжсөнд байх биш, харин ус хадгалсан нөхцөл болон тавьсан цаг хугацаанд буй. Буцалгасан усыг цэвэр, битүүмжилсэн орчин нөхцөлд байлгасан бол өнжсөн ч хамаагүй ууж болно. Гэхдээ урт хугацаанд нээлттэй байлгасан буюу сав нь бохир, сонин үнэр гарах, усны хүнд жинтэй бодис илэрвэл уухгүй байхыг санаарай.

Усыг дахин дахин буцалгах нь усны зөв бүтцийг эвддэг тул та бүхэн нэг л удаа буцалгаж ууж хэвшээрэй.

Өдөрт хэр хэмжээний ус уух хэрэгтэй вэ?

Бид өдөр бүр амьсгал, хөлс, шингэн, өтгөнөөрөө усыг гадагшлуулдаг. Бүтэц, үйл ажиллагааны хэвийн байдлаа хадгалахын тулд гадагшлуулж байгаа шингэнээсээ багагүй шингэнийг нөхөж авах шаардлагатай. Ялангуяа, зуны улиралд бага хэмжээгээр байнга ус ууж байх ёстой болохоос биш харин цангах болгондоо усыг их хэмжээгээр уухгүй байхыг анхааруулж байна.

Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлөрдөг хүмүүс стандарт хэмжээнээс илүү ус уух хэрэгтэй. Гэхдээ энэ нь тухайн хүн дасгал хөдөлгөөний үеэр хэр хөлрөхөөс шууд шалтгаална.

Хэт халуун буюу хэт хүйтэн ус нь ходоод гэдсэнд халтай тул бүлээн ус уух, хөлрөх, удаан хугацаагаар гадаа ажиллах, эсвэл дасгал хийсний дараа электролитийн нөөцийг нөхөх нь зүйтэй. Гэсэн хэдий ч бага зэрэг давсалсан усыг удаан хугацаагаар эсвэл хэт их уухад тохиромжгүй. Цусны даралт ихсэх, бөөрний өвчтэй, эсвэл бусад өвчтэй хүмүүс онцгой болгоомжтой байх хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...