UBLife Logo
Урлаг

“Амьдрахуй” драмын жүжиг аравдугаар сарын 26-нд хөшгөө хаана

“Амьдрахуй” драмын жүжиг аравдугаар сарын 26-нд хөшгөө хаана

Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын хамт олон энэ удаад хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ.

“Амьдрахуй” драмын жүжиг аравдугаар сарын 23-26-ны өдрүүдээр Соёлын Төв өргөөний тайзнаа орой бүр 19:00 цагаас тоглогдож байна.

Үзэгчдэд амьдрах эр зориг, хайрлах хүлцэхийн дэнсийг ухааруулж, драмын онцлог, театрын соёлыг мэдрүүлсэн тус жүжиг нь нийт 1.2 тэрбум төгрөгөөр бүтсэн нүсэр бүтээл юм.

Жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг бид тайзнаас харсан. Тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажиллаж буй.

“Амьдрахуй” жүжгийн тасалбар https://ticket.mn/event/2299/ -ээр борлуулагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.