UBLife Logo
Спорт

Абэ Хифүми: Олимпын 4 удаагийн аварга болтлоо барилдана

Абэ Хифүми: Олимпын 4 удаагийн аварга болтлоо барилдана

Японы алдарт жүдоч ах дүү Хифүми, Үта Абэ хоёр НИХОН телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо. Түүхэнд анх удаа “Ах дүү олимпын хошой аварга” болох мөрөөдөл нь Парист биелээгүй ч ах дүү хоёрын спортын амжилт үргэлжилсээр байх нь дамжиггүй.

Нэвтрүүлгийн үеэр Хифүми Парисын олимпын дараа дүүтэйгээ жүдо бөхийн талаар огт яриагүй гэдгээ хэлж, тв, сонин хэвлэл дээр Үтатай хамтдаа олон гардаг ч яг амьдрал дээр хоёулхнаа хамт байх үе бараг байдаггүй гэдгээ илчиллээ.

Үзэгчдээс бага насных нь тухай асуухад Хифүми “Жүдо, жүдо, жүдо. 6 настайгаасаа хойш тэр чигээрээ жүдо” гэж хариуллаа. Үта ч мөн адилхан хариулт, гэхдээ 5 настайгаасаа барилдаж эхэлжээ.  

“Дахин төрвөл жүдоч болох уу?

Үта “Ахиад бүхнийг эхнээс нь эхлэ гэвэл үгүй л гэж хариулна. Гэхдээ ах дахиад жүдо барилдана гэж хариулах юм бол би ч гэсэн дахин төрвөл жүдоч л болно. Харин ах өөр спорт сонгох юм бол би ч гэсэн тэр спортоор нь хичээллэнэ. Ямар ч гэсэн дахин төрсөн ч ижил зүйл хийх болно”

“Хүүхдээ жүдоч болгох уу?

Хифүми “Хүүхэд минь жүдо барилдана гэсэн ч болиулна. Ёстой үгүй шүү”

Үта “Хэзээ ч үгүй. Жүдоги ч өмсүүлэхгүй”

Ингээд яриа зодог тайлах сэдэвт шилжлээ. Хифүми “Ямар ч гэсэн 35 нас хүртлээ барилдана. 4 дэх олимпдоо оролцоод олимпын 4 алтан медаль зүүж, шүтэж явдаг Номүра сангаа даван гарах зорилготой. Дараа нь 39 нас хүртлээ барилдаж чадах итгэл байвал тав дахь олимпоо оролцохоор зүтгэнэ” гэсэн бол Үта “28 нас хүртлээ барилдах болно. Дараагийн Лос-Анжелесийн олимпод бүхнээ зориулаад, түрүүлсэн, түрүүлээгүй үр дүнгээс үл шалтгаалан, зодог тайлна. Нээх хөөрхөн ээж болмоор байна. Хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх гээд ер нь зорьсон бүх зүйлээ хамаг сэтгэл, хүчээрээ, тултал нь хийж явсаар амьдралаа дуусгах сан” хэмээн ярилаа.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
jamsran\13.214.200.119
vnheer mundag💪😍
Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

“Атлетико Мадрид”-аас ирсэн жигүүрийн тоглогч Феликс энэ улирлын Премьер лигт гарааны бүрэлдэхүүнээс ганц ч тоглоогүй байгаа бол Мудрик 2023 оны нэгдүгээр сард “Шахтар Донецк”-ээс өндөр мөнгөн дүнтэйгээр ирсэн ч өдийг хүртэл гарааны эрхээ баталгаажуулж амжаагүй байна.