UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хэллоуиний сонирхолтой 8 арга хэмжээ

Б.Энхжин
Б.Энхжин
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хэллоуиний сонирхолтой 8 арга хэмжээ

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Энэ долоо хоногт залуусын догдлон хүлээдэг, сонирхолтой дүрд хувирч, хөгжилддөг Хэллоуиний баяр тохиож байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан Хэллоуиний эвент, үдэшлэг, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе!  

Бүрхэг, сэрүүхэн өдрүүд биднийг хүлээж байгаа тул дулаан хувцаслаарай.

HALLOWEEN - MYSTERY MAZE

Хэллоуиний баярын өдрүүдээр Шангри-Ла Төвд засагдах Mystery Maze төөрдөг байшинд хүрэлцэн ирж аймшгийн баярын уур амьсгал, мэдрэмжийг аваарай. Мөн төөрдөг байшинд нуусан эрхийн бичгийг олж гарын бэлэг авах боломжтой гэнэ.

Хэзээ: 10 сарын 30-11 сарын 1

Хаана: Шангри-Ла Төв

Тасалбарын үнэ: Үнэгүй

HALLOWEEN PARTY

Нэгэн үдшийг сонирхолтой дүрд хувирч, шинэ үеийн DJ нарын хөгжмийг сонсон хөгжилдөн өнгөрөөхийг хүсвэл энэ эвентийг зориорой.

Хэзээ: 10 сарын 30

Хаана: Шангри-Ла Төвийн 4 давхар, Brut 19'32 Brasserie ресторан

Тасалбарын үнэ: 15$

CYBER CHOCO HAL7OWEEN

CHOCO Club жил бүр уламжлал болгон хамгийн томоор зохион байгуулдаг Хэллоуиний баяраа өөрсдийн 7 жилийн ойн баяртайгаа хамт энэ баасан гарагт тэмдэглэхээр болжээ.

Хэзээ: 11 сарын 1

Хаана: CHOCO Club

Тасалбарын үнэ: 22:30 хүртэл тасалбар үнэгүй

Halloween Horror Night

Үхэгсэд амилж, сүнснүүд эргэн ирэхэд аймшигт дүрд хувиран амттанаар тэднийг тайвшруулах энэ үдшийг энд өнгөрүүлээрэй. Сонирхуулахад энэ үдэш шар айргийн аварга тодруулах, хамгийн шилдэг дүрд хувирсан нэг хүнд шагналтай гээд олон сонирхолтой үйл ажиллагаанууд болох нь ээ.

Хэзээ: 10 сарын 31

Хаана: M Lounge

Тасалбарын үнэ: 20000 төгрөг

HalloWeeN PaRTTIII

Дурын дүрдээ хувираад инди-рок, пост панк гээд л бүх төрлийн хөгжим сонирхогч, бүжиглэх дуртай хэн бүхэнд нээлттэй эвент болох гэж байгаа юм байна.

Хэзээ: 10 сарын 31

Хаана: One Night Club

Тасалбарын үнэ: 20000 төгрөг

HALLOWEEN SURPRISE

Хэллоуинийг томчуудаас гадна хүүхэд багачууд ч хоног тоолон хүлээдэг шүү дээ. Тэгвэл зөвхөн тэдэнд зориулсан сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн өдөрлөг болох гэж байна.

Хэзээ: 10 сарын 30

Хаана: Adventure Zone

Тасалбарын үнэ: 50000 төгрөг

Cantê halloween

Нэг оройг дэгжин хувцаслаж, царай төрхөө багны ард нууж, хэнээс юунаас ч санаа зоволгүй хөгжилдөн өнгөрүүлээрэй. Тасалбар авсан хүн бүрд баг бэлэглэх тул санаа зоволтгүй шүү.

Хэзээ: 11 сарын 1

Хаана: Cantê bar

Тасалбарын үнэ: 50000 төгрөг

DEATHWISH:XTRAVAGANZA HALLOWEEN PARTY

Техно, Рок урсгалд дурлагчдад маань зориулсан тус эвентийг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа HYB.URBRAND- тай хамтран Карнавалын уур амьсгалыг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хөгжмийн нууцлаг ертөнцөөр дүүрэн үдшийг сонирхол нэгт залуустайгаа хамт өнгөрүүлээрэй.

Хэзээ: 10 сарын 30

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Тасалбарын үнэ: 80000 төгрөг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.