UBLife Logo
Newsfeed

Дэлхийн технологи дэргэд тань ирлээ

Б.Энхжин
Б.Энхжин
Дэлхийн технологи дэргэд тань ирлээ

Технологи асар хурдацтай хөгжиж, зөвхөн та бидний төсөөлөлд л байсан зүйлс өнөөдөр хаалгыг тань тогшиж байна. Жишээ нь энэ оны аравдугаар сард “Tesla” бүрэн автомат, жолоочгүй Cybercab такси, бүрэн автомат Robovan автобусыг шинээр танилцуулж, хүн дүрст Optimus роботынхоо шинэ хувилбарыг сонирхуулсан. Элон Маск энэхүү хүн дүрст роботоороо ядуурал гэх зүйлийг үгүй хийж, хүний хийх бүх л ажлыг даалгахыг хүсэж буй аж. Таны хүүхдийг харах, хичээл заах, нохойг тань салхилуулах, уух зүйл бэлдэх гээд л төсөөлөхөд бэрх зүйлс бодитоор биелэхэд тун ойртсоор байна. Яг л бид хэдхэн жилийн өмнө робот тоос сорогч гэдэг зүйлтэй танилцсан үе шиг.

Робот тоос сорогч анх танилцуулагдаж байсан үеийн загварыг одоогийнхтой харьцуулахад хэд дахин илүү шинэлэг буюу хиймэл оюун ухаанд суурилсан,илүү ухаалаг, бүтээмжтэй гээд маш олон өөрчлөлтүүд гарсан. Тэр хөгжингүй загвар хаа хол Америкт биш магадгүй танай хөрш айлд чимээгүйхэн ажлаа хийж яваа гээд боддоо..

Дэлхийн зах зээлд 3-т орж, хэрэглэгчдийн дунд ухаалаг робот тоос сорогчоороо хэдийнээ танигдсан “Dreame” брэнд энэ оны 11-р сарын 2-нд Шангрила молл-д албан ёсны дэлгүүрээ нээх гэж байна.

“Dreame” брэнд нь дэлхий дээр шинээр танилцуулагдаж буй шилдэг инновацыг энгийн айлын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготойгоор анх 2015 онд үүсгэн байгуулагдаж байжээ. АНУ, БНХАУ, БНАГУ, БНСУ, БНФУ зэрэг дэлхийн 120 гаруй орны 21 сая айл өрхийн итгэлийг олсон “Dreame” брэнд нь дэлхий даяар нийт 4000 гаруй дэлгүүртэй бөгөөд энэхүү тоог нэгээр нэмж Монголд шинээр “ухаалаг” “инновацлаг” дэлгүүр нээгдэх болсонд талархууштай.

Dreame борлуулалт үйлчилгээ: 7749-9999

Албан ёсны дэлгүүр: Шангрила молл, 3-р давхар, Улаанбаатар хот

Албан ёсны вэбсайт: Smarstore.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.