UBLife Logo
Newsfeed

Энэ Хэллоуинээр хамгийн ХЯЛБАРХАН хувирч болох 10 дүр

Б.Энхжин
Б.Энхжин
Энэ Хэллоуинээр хамгийн ХЯЛБАРХАН хувирч болох 10 дүр

Ямар ч төлөвлөгөөгүй байж байгаад гэнэтхэн л Хэллоуиний баярт явахаар болчихсон уу? Ямар дүрд хувирахаа мэдэхгүй эргэлзэж байгаа бол танаас хүчин чармайлт тийм ч их шаардахгүй, хялбархан хувирч болох энэ жилийн хамгийн алдартай 10 төрхийг санал болгоё.

1. Longlegs

Урт саарал хиймэл үс, цагаас будаг, бага зэргийн нүүр будалт, өдөр тутмын хувцаслалт байхад л та энэ оны хамгийн аймшигтай дүрүүдийн нэг болж чадна.

2. Австрали улсын брейк бүжигчин Рэйчел Ганн

2024 оны Парисын олимпын гол дүрүүдийн нэг брейк бүжигчин бүсгүйг мартаагүй биз дээ. Ногоон бэлтгэлийн хослол, малгайтай өвөрмөц имжний хөдөлгөөн хийхэд л хангалттай.

3. БНСУ-ын буудлагын тамирчин Ким Е Жи

Чадварлаг байдал, догь төрхөөрөө олимп үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан БНСУ-ын буудлагын тамирчин Ким Е Жи болж яагаад болохгүй гэж? Танд саравчтай малгай, хар цамц, нүдний хаалт, буу хэрэг болно.

4. Турк улсын буудлагын тамирчин Юсуф Дикеч

Парисын олимпын үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж, олныг шуугиулаад байсан нэгэн бол мэдээж Турк улсын буудлагын тамирчин Юсуф Дикеч билээ. Түүний дүрд хувирахад танд тийм ч их зүйл хэрэггүй. Саарал үс, харааны шил, цагаан футболк, буу хэрэгтэй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, гараа халаасандаа хийхээ мартаж болохгүй шүү.

5. “

” киноны дүрүүд

Энэ онд нээлтээ хийсэн адал явдалт, инээдэм төрлийн “Wolfs” киноны Брэд Питт, Жорж Клуни нарын эршүүд, догь дүрийг бүтээхэд савхин хүрэм, цагаан цамц, саарал өмд байхад л болно.

6. “Joker: Folie à Deux” киноны Ли Квинзел

Энэ онд нээлтээ хийсэн томоохон кинонуудын нэг “Жокер”-ын шинэ гол дүр, дуучин Леди Гагагийн бүтээсэн Ли Квинзелд хувирах тийм ч хэцүү биш шүү. Богино шаргал үс, галзуу нүүр будалтаас өөр танд юу ч хэрэггүй.

5. Канье Уэст, Бианка Ценсори ба түүний дэр

Энэ жил реппер Канье Уэст ба түүний эхнэр Бианка Ценсори нар олон ч удаа хачирхалтай, содон төрхөөр олны өмнө гарч ирсэн. Тэдгээрээс хамгийн өвөрмөц хэр нь хамгийн амархан хувирч болох нь Бианка дэр барин гарч ирсэн төрх байлаа.

6. “Inside out” анимейшний шинэхэн дүрүүд

Энэ онд үзэгчдийн хайрыг булаагаад амжсан “Inside out” анимейшний шинэхэн дүрүүд танд таалагдсан уу? Тийм ч их хүчин чармайлт гаргахгүйгээр тэдний дүрд хувирах боломж ч бий шүү. Хэрэв танд л шар эрээн цамц, бор өмд байвал түгшүүр, нил ягаан даашинз, улаан урт оймс байгаа бол атаархал, хөх хослол байвал уйтгар, ягаан малгайтай цамц байхад л ичингүйрэл болох боломжтой.

7. Парисын олимпийн нээлтийн цэнхэр Есүс

Энэ оны мартагдашгүй мөчүүдийн нэг бол мэдээж Парис 2024 олимпын нээлт билээ. Олон гайхалтай үзүүлбэрүүд дунд олны анхаарлыг татсан нэг хэсэг байсан нь цэнхэр Есүс болон түүний нөхдийн хэсэг байв. Түүний дүрд хувирахад танд цэнхэр будагнаас өөр юу ч хэрэггүй .

8. Rose “APT”

Хэдхэн хоногийн өмнө нийтэд цацагдсан даруйдаа дэлхийг байлдан дагуулж буй “Blackpink” хамтлагийн Rose, дуучин Бруно Марс нарын хамтарсан “APT” дууны хувцаслалтаас санаа аваарай.

9. “Met Gala 2024“ дээрх Doja Cat

Реппер бүсгүйн өвөрмөц, сонирхолтой дүр төрхийг бүтээхэд танд цагаан алчуур, хар нүдний харандаа, багахан нулимс л хэрэгтэй.

10. “Mean Girls” киноны дүрүүд

“Барби” ягаан өнгө энэ жил зэвүүн охидын ягаан өнгө болон эргэн иржээ. Тод ягаан өнгөтэй хувцастай л бол та хялбархан тэдний нэг болж чадна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.