1938 онд хэвлэгдсэн гарсан “Rebecca“ хэмээх зохиолоос энэхүү нэршил гарч ирсэн гэж хэлж болно.
2020 онд тус зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт кино Netflix-ээр цацагдсан билээ.
Та харилцаж буй хүнийхээ өмнөх харилцааны тухай дуулаад, эсвэл зураг, ямар нэгэн баримт нотолгоог хараад атаархал дотроос тань төрж буйг мэдэрч байсан уу? Өмнө нь харилцаатай байсан хүнийхээ тухай ярихад нь зогсоохын аргагүй хүнд мэдрэмж авч, байж суухын аргагүй болж байсан тохиолдол хэрвээ байгаа бол энэ нь Ребекка синдромын шинж байх магадлалтай гэнэ.
Сэтгэлтэй хүнийхээ өмнөх амрагт атаархах нь ганц хоёр тохиолдолд байж болох зүйл хэдий ч дурсагдах болгонд, эсвэл бодох төдийд л атаархал төрж, бухимдаж, шаналж байгаа бол энэ нь ноцтой байдалд хүрснийг илтгэнэ.
Superdrug-аас 2017 онд хийсэн судалгаагаар харилцаанд оролцогчдын 66.7 орчим хувь нь хайртай хүнийхээ хуучин хамирагч, салсан хүнийг интернэтээр хайж мөшгиж байдгаа хүлээн зөвшөөрсөн бол гэрлэсэн хосуудын дунд энэ тоо 65.8 хувь болж буурсан байна.
Энэ сэдвээр ном бичсэн сэтгэл засалч Тоби Ингхамын хэлснээр уг атаархлын үндэс нь бидний хүмүүжил, гэр бүлийн асуудлаас улбаатай байдаг гэнэ.
“Магадгүй тэр гэр бүлдээ их ганцаарддаг байсан байж мэднэ. Эсвэл ах эгч, дүү нараасаа үүдэн анхаарал халамж илүү бага авдаг байсан байж болно. Үүнээс болж тэд өөрсдийг нь хэн нэгэн амархан орхино, амархан сольчхож болно, би хангалттай сайн биш гэх айдас, гүн итгэл үнэмшилтэй үлдсэн байдаг“ хэмээжээ.
Харин үүнээс эдгэрч, илүү өөртөө итгэлтэй, хайртай болохын тулд бага наснаас үлдсэн, дэлгэж чаддаггүй үйл явдлаа дотроосоо гаргаж, чөлөөлөх гэнэ.
Мөн согтууруулах ундаа мэтийн сэтгэл санаа, мэдрэмж, сэтгэл хөдлөл өөрчлөх чадвартай зүйлсийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэнэ.
“Архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх бодисууд бидний сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг үгүй хийх хандлагатай. Хэрэв ийм төрлийн хардалт, атаархал болон өөртөө үл итгэх мэдрэмж авч байгаа бол, аль болох энэ төрлийн зүйлээс хол байх нь дээр“ хэмээжээ.
Эх сурвалж: Сэтгэл засалч Toby Ingham-ийн албан ёсны сайт