Испанийн Валенсид хүчтэй бороо орсны дараа үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод байна.
Аврагчид хамаг хүчин чадлаараа ажиллаж байгаа ч 95 хүн амиа алдсан бөгөөд цаашдаа энэ тоо нэмэгдэх шинжтэй байна.
Мужийн тэргүүн Карлос Масоны хэлснээр сураггүй алга болсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тул хохирлын хэмжээг одоо яг тодорхойлох боломжгүй гэнэ.
Аврах ажиллагаанд мянга гаруй цэргийн албан хаагч оролцож, нисдэг тэргээр иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
Энэ үер 1973 онд 150 хүний амь насыг авч одсон гамшгийн дараа орох хамгийн том хохирол учруулсан гамшигт тооцогдож байна.