UBLife Logo
Дэлхий

Фото: Францын хүүхдүүд яагаад сургуулиа шатааж байна вэ?

Фото: Францын хүүхдүүд яагаад сургуулиа шатааж байна вэ?

Францын ахлах, дунд сургуулийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, хэр баргийн томчуудын жагсаалыг даван гарлаа. Жагсаж байгаа хүүхдүүд одоогийн байдлаар 24 сургуулийн байрыг шатааж, 700 сургуулийг сүйтгэн, дээрэмдээд байна. Дунд сургуулийн 40 захирал, 70 багш, боловсролын ажилтан зодуулж, гэмтжээ. Өнөөдөр өглөө гэхэд 500 сургууль ажилласангүй, хаалгаа барив.

Цагдаагийн газраас сурагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж эхэллээ. Гэхдээ тэд хүүхдүүдийг хэт харгис зодож, нүдэхгүй байх тушаалтай. Ланс хотод цагдаа нарын шидсэн гэрэл цацруулагч гранатыг газраас өргөсөн 15 настай хүүхдийн гар дэлбэрэлтэд тасарсан байна.  

Сурагчдын эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө тэд багш, сурган хүмүүжүүлэгчийн хомсдол, нэг ангид хэт олон хүүхэд сурч байгаа, сургуулийн барилга хуучирсан, сурагчид хэт ачаалалтай байгаа зэрэг олон зүйлийг эсэргүүцэж байгаа билээ.

Үйл явдал анх есдүгээр сарын 17-нд Парисын ойролцоо орших Кретей хотод болсон эсэргүүцлийн ч энхийн жагсаалаас эхэлсэн. Орон нутгийн идэвхтнүүд Францын боловсролын системийг өөрчлөхийг шаардсан зурагт хуудас бариад жагссан юм.

Үнэнийг хэлэхэд Францын боловсролын системд хуримтлагдсан асуудал маш их бий. Тиймээс удалгүй жагсагчидтай Үйлдвэрчний эвлэлийнхэн, хэвлэл мэдээлэл нэгдсэн байлаа. Мэдээж жагсагчид дунд хорлон сүйтгэгч, турхирагч нар олон байсан.

Засгийн газраас нэг талаас боловсролын асуудлыг шийдэх гэж хичээв ч нөгөө талаас жагсагчдыг өдөөн хатгаж байгаа этгээдүүдийг олохоор өдөр шөнөгүй ажиллаж байна.

Боловсролын сайд Эдуар Жеффре сурагч, багш нарын аюулгүй байдал бүрэн хангагдтал нийт 3700 сургуулиас 500 сургуулийн хичээлийг онлайн болгоно гэж мэдэгдлээ.

AFP агентлагийн мэдээлснээр жагсаал эхэлснээс хойш 5 мянган хүн баривчлагдсаны 85 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байна.

Асуудал хурцадсаар. Хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...