Та бүхэнд дэлхийн хөлбөмбөгийн эргэн тойронд өрнөж буй шинэ, сонирхолтой мэдээллийг багцлан хуваалцаж байна.
“Спортинг” клубийн удирдлагууд Рубен Аморимыг одоогийн ажлаа сольж, шигшээ багуудын завсарлагаанаар Манчестер хот руу нүүхийг зөвшөөрлөө.
Харин энэ зун багаа орхих томоохон саналаас татгалзсан 26 настай Швед довтлогч Виктор Гёкерес, 25 настай Дани хагас хамгаалагч Мортен Хулманд нар Аморимыг ажлаа сольж байгаад сэтгэл дундуур байна.
Гэхдээ Гёкересийн хувьд тохиролцож чадвар дасгалжуулагчийнхаа хойноос “Манчестер Юнайтед” руу явах боломжтой.
“Манчестер Сити”-гийн анхаарлын төвд өртөөд буй Германы шигшээ багийн довтлогч 21 настай Жамал Мусиала Бундес лигт тоглож байгаадаа сэтгэл дүүрэн байна гэж өчжээ.
“Манчестер Юнайтед” клуб “Чононууд”-ын эгнээнээс 23 настай Алжир тоглогч Раян Айт-Нуриг булаахаар “Ливерпүүл”-тэй өрсөлдөнө.
Энэ улирал дахь гялалзсан тоглолтоороо дэлхий нийтийг гайхашруулж буй 25 настай Камерун довтлогч Брайан Мбеумог Их буучид онилж байна. “Брентфорд” клуб нэгдүгээр сарын шилжилт хөдөлгөөний цонх нээгдэх үед гол тоглогчоо 60 сая фунтээр үнэлэх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт Саудын Арабын Хааны цомын төлөөх тэмцээнээс мултарсан “Аль-Эттифак” клубийн удирдлагууд дасгалжуулагч Стивен Жеррардыг 15.2 сая стерлингийн цалинтай үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр бэлдэж байна.
“Астон Вилла” клуб 22 настай Англи довтлогч Морган Рожерстой шинэ гэрээг үзэглэхээр хэлэлцээд эхэлжээ.
“Реал Мадрид” клуб Франц хагас хамгаалагч 24 настай Аурельен Чуамениг зарах боломжтой гэж мэдэгдэв. Тэд “Челси”-д зориулан 23 настай Аргентин хагас хамгаалагч Энцо Фернандезийн төлөө бэлнээр 84 сая фунт стерлингийг төлөх, эсвэл Чуаменигээр тулах гэсэн саналыг зэхжээ.
“Барселона” клуб Рафаэль Леаог анхааралтай ажигласаар байна. Тэд 25 настай Португалийн жигүүрийн тоглогчийг ирэх зуны Испани руу нүүлгэх төлөвлөөтэй байгаа юм.
“Ливерпүүл” клуб шинээр зүүн жигүүрийн хамгаалагч авах хүсэлтэй байгаа. Тэдний энэ хүсэлд нийцэж буй ойрын тоглогч нь “Борнмут” болон Унгарын шигшээ багийн хамгаалагч 20 настай Милош Керкез юм.
“Барселона”-гийн сонирхож буй Испанийн 22 настай жигүүрийн тоглогч Нико Уильямсыг шинэ гэрээнд гарын үсэг зурна гэж “Атлетик Бильбао” клубийн удирдлагууд итгэсэн хэвээр байна.
“Хетафе” 2025 оны 6-р сард одоогийн гэрээ нь хүчингүй болох “Тоттенхэм”-ийн Испани хамгаалагч 27 настай Серхио Регилоныг үнэгүй булаахаар отож байна.