Өчигдөр Албанийн нийслэл Тирана хотод олимпын бус жингийн ДАШТ болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдэд С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэнбол өчигдөр эрэгтэй 61 кг-д Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө барилдлаа.
Манай бөх тэмцээнээ тун сайн эхлүүлсэн. Тэрээр эхлээд Арыйян Тютринийг (Беларусь) 2:1 ялсан. 1/8 финалд Киргизийн Тайырбек Жумашбек Уулуг 3:0, 1/4 финалд Ираны Реза Хоссейн Момениг 3:1 ялж, хагас шигшээд шалгарсан. Түрүүлэх магадлалтай гэгдэж байсан бөхчүүдийг дараалан өвдөг шороодуулсан. Харин хагас шигшээд Туркийн Ахмет Думанд 1:3 ялагдсан юм. Хүрэл медалийн өрсөлдөгч нь энэ жилийн Европын АШТ-ий медальт Нураддин Новрузов (Азербайжан) байлаа. Ц.Цогбадрах цэвэр ялж, дэлхийн медальтан боллоо.
79 кг-ын жинд О.Сүлдхүү эхлээд ОХУ-ын Магомед Магомаевт 12:0 хожигдсон. Дагах барилдаанд Азербайжаны Абасоыг 5:4 буулган авч, хүрэл медалийн төлөө барилдах болсон. Ингээд медалийн төлөө Словакийн Ахсарбек Гулаевт 1:2 ялагдаж, шагналт байрт шалгарлаа.
Олны анхаарал татсан 92 кг-д ОХУ-ын Абдулрашид Садулаев финалд Гүржийн Мириани Майсурадзег 6:0 буулган авч, 6 удаагийн дэлхийн аварга боллоо. Энэ үзүүлэлтээрээ тэр Бувайсар Сайтиев, Арсен Фадзаев, Сергей Белоглазов, АНУ-ын Жордан Барроуз нартай зэрэгцлээ. Үүнээс гадна Дагестан танк гурван өөр жинд (86, 92, 97 кг) дэлхийн аварга болсон хоёр дахь бөх болж байгаа юм. Түүнээс өмнө 1977, 1978, 1982 онуудад Анатолий Белоглазов (48, 52, 57 кг) гурван өөр жинд дэлхийд түрүүлж байжээ. Садулаевт эхний тойрогт ялагдсан АНУ-ын Дэвид Тейлор дагаж явсаар хүрэл медаль зүүлээ. Хүрлийн төлөөх хүнд барилдаанд Ираны Камран Гасемпурыг ялаад Шидтэн энэ удаад жинхэнээсээ зодог тайллаа.
ДАШТ-ий нээлтээр Японы Масаносүкэ Оно (61 кг) тодорлоо. U-20 дэлхийн аваргаас өөр тодорсон амжилтгүй байсан Оно тав барилдахдаа дөрөвт нь оноо алдсангүй. Эхний тойргийн өрсөлдөгч олимпын аварга Завур Угуев л ялагдахдаа (2:10) хоёр оноо салгаж чадлаа.
Орос бөхчүүдийн амжилтыг тооцсон бол тэд 70 оноогоор багийн дүнд тэргүүлэх байлаа. Харин албан ёсоор багийн дүнгээр Гүржийн шигшээ 55 оноотой тэргүүлж, Япон, Ираны шигшээ удааллаа.
61 кг
Финал
Масаносүкэ Оно (Япон) - Ахмет Думан (Турк) - 10:0
Хүрэл медалийн төлөө
Ц.Цогбадрах (Монгол) - Нураддин Новрузов (Азербайжан) - 8:2, цэвэр
Виталий Оруджев (АНУ) - Завур Угуев (ОХУ) - 8:3
70 кг
Финал
Нуркожа Кайпанов (Казахстан) - Ёшиносүкэ Аояги (Япон) - 5:3
Хүрэл медалийн төлөө
Иналбек Шериев (ОХУ) - Василь Шуптар (Украин) - 10:0
Абдулмажид Кудиев (Тажикистан) - Акакий Кемертелидзе (Гүрж) - 13:2
79 кг
Финал
Автандил Кенчадзе (Гүрж) - Магомед Магомаев (ОХУ) - 13:4
Хүрэл медалийн төлөө
Мохаммад Ноходи (Иран) - Кота Такахаши (Япон) - 10:0
Ахсарбек Гулаев (Словак) – О.Сүлдхүү (Монгол) - 2:1
92 кг
Финал
Абдулрашид Садулаев (ОХУ) - Мириани Майсурадзе (Гүрж) - 6:0
Хүрэл медалийн төлөө
Батырбек Цакулов (Словак) - Бенджамин Хонис (Итали) - 8:6
Дэвид Тейлор (АНУ) - Камран Гасемпур (Иран) - 6:2