UBLife Logo
Сэтгэл судлал

Хамтдаа амьдрах болсон нь том алдаа байсныг илтгэх 6 шинж

Хамтдаа амьдрах болсон нь том алдаа байсныг илтгэх 6 шинж

Хэн нэгэнтэй хамт амьдрахаар шийдэх нь маш том алхам. Гэхдээ нэг ор, нэг орон зайг хуваалцах хүртлээ нөгөө хүнээ бид бүрэн таниагүй байх тохиолдлууд их байдаг. Хэдийгээр өөрчлөлт хийх нь амархан байдаггүй ч таны цуг амьдарч байгаа хүн танд зохих ёсоор хандахгүй байгааг илтгэх эдгээр шинжүүдийг та анзаарч эхэлсэн л бол зүгээр тэвчиж өнгөрүүлж болохгүй юм.


1. Тэд гэрийн ажил зохих хувь нэмрээ оруулахаас татгалздаг.

Тэд таныг хоол хийж, араас нь цэвэрлэнэ гэж боддог. Гэрийн ажилд оролцдоггүй, бүх зүйлийг өөрийг чинь хийнэ гэж хүлээдэг. Хэрэв гэрт эмх замбараагүй байвал ихэнхдээ таныг буруутгах хандлагатай. Хамтдаа бүхнийг хийх ёстой атал өөрийг чинь асран хамгаалагч мэт байлгах гэж үзнэ.

2. Орон зайг тань хүндэлдэггүй.

Өөртөө цаг гаргах хэрэгтэй байна гэдгээ ойлгуулсан ч тэд ганцааранг чинь орхихгүй. Ажлаа хийж суух хэрэгтэй байна гэхэд тэр боломжийг өгөхгүй байх нь их. Тэд хил хязгаарыг давж, өөртөө зориулж ямар нэг зүйл хийх гэхэд ямагт төвөг удна. Хэдийгээр хамтдаа амьдарч байгаа ч энэ нь сэрүүн байх мөч бүрийг хамтдаа өнгөрөөх хэрэгтэй гэсэн үг биш юм.

3. Тэд таны эд зүйлд хүндэтгэлтэй ханддаггүй.

Тэд таны юмсыг асуухгүйгээр онгичиж эсвэл нээж үздэг. Хадгалж байсан зүйлийг тань ашиглаж, идэхээр үлдээсэн хоолыг тань ч юу ч бодолгүй идэж орхино. Бас өөрт нь хамааралгүй зүйлсийг шууд л хаяж орхино. Мөн зөвшөөрөлгүйгээр утас, цахим шуудан эсвэл тэмдэглэлийг чинь үзэж мэднэ. Нэг ёсондоо та юмаа огтхон ч тааваараа үлдээж, өөрөөсөө холдуулах боломжгүй болно. Тэд таны эд зүйлсийг шалгах, эсвэл эвдэрсэн эсэхийг үл тоомсорлон хаях магадлал өндөр. Тэд таны хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүндэтгэдэггүй.

4. Шийдвэр гаргахад таныг оролцуулдаггүй.

Тэд тантай юун түрүүнд ярилцаж эсвэл мэдэгдэхгүйгээр найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ урина. Танихгүй хүмүүс таны буйдан дээр унтаж, цагаан хэрэглэлийг ашиглах зэргийг тэд зөвшөөрч орхино. Санал бодлыг тань асуухгүйгээр ганцаараа аль алинд чинь хамаатай шийдвэр гаргасан байх нь их. Гэрт хоёр хүн амьдардаг атал тэд ганцаараа амьдардаг мэт аашилсаар байна.

5. Цагийн хуваарийг тань тоодоггүй.

Шинэ хүнтэй анх удаа амьдарч байгаа үед дасан зохицоход хэцүү байх болно. Гэхдээ аль аль нь нэгнийхээ цагийн хуваарь, дадал зуршил зэргийг хүндэтгэж бас нэг нэгэндээ хэрэгтэй үед буулт хийж, зохицуулах шаардлага гарна. Харин тэр хүн үүнийг хүндлэхгүй бол бүх зүйл буруугаар эргэнэ. Маргааш өглөө нь эрт ээлжээр ажиллах ёстой тул амрах шаардлагатай байтал тэд шөнө дунд бөмбөр, гитар тоглоод байж болохгүй. Нэгнийхээ мэдрэмжийг харгалзан үзэх нь хамт амьдрахын чухал зүйл.

6. Тэд буулт хийхээс татгалздаг.

Ямар ч асуудал гарсан тэд буулт хийхгүй өөрийнхөөрөө зүтгэдэг. Бүхнийг өөрсдийн хүссэнээрээ байлгах гэдэг учраас санал бодлыг чинь асуухгүй. Тиймээс ихэнхдээ л та буулт хийх хэрэгтэй болдог. Энэ нь хамтран амьдрах явцад гардаг хамгийн том асуудлуудын нэг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
2
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.131.104
ЗОЧИН\13.214.131.104
Svyet\18.138.243.165
Үнэхээр чухал гол шинжүүдийг бичжээ. Ийм хандлага гарч ирсэн бол тоохгүй орхиж болохгүй.