Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд 11-р сарын 5-ний өдөр гурван тоглолт явагдах билээ.
Энэ өдрийн салхийг хагалж, Сэлэнгэ Бодонгууд болон ТЛЖ багууд өрсөлдлөө.
Тоглолтын эхнээс онооны тэргүүллийг өөрсдийн талд эргүүлсэн Бодонгууд энэхүү зөрүүгээ туж хадгалсаар 93:84 харьцаатайгаар хожлоо. Онооны зөрүү гурав болж ойртох үед Ахмадын дараалсан алсын зайн шидэлтүүд амжилттай болсон нь тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
Бодонгууд улирлын дөрөв дэх хожлоо тунхагласан бол ТЛЖ баг дөрөв дэх ялагдлаа хүлээв. Ингэснээр эл хоёр багийн хожил, хожигдлын харьцаа эн тэнцлээ.
Ахмад эл тоглолтод 39 оноог цуглуулснаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол ТЛЖ багаас Харрис 29 оноог авч багийнхнаа хошуучлав.
Сонирхуулахад, өнөөдөр 18:10 цагаас энэ улиралд хожигдол гээчийг мэдрээгүй байгаа Хасын Хүлэгүүд болон Дархан Юнайтед багууд өрсөлдөнө. Эдгээр багууд одоогоор Дээд лигийн хүснэгтийг тэргүүлж буй. Харин мягмар гарагийн онцлох тоглолт 20:40 цагаас эхлэх Би Си Эйч Найтс болон Бишрэлт Металл багуудын хооронд өрнөх нь гарцаагүй.
Би Си Эйч Найтс баг долоо тоглож, дөрөв хожоод байгаа бол Металлийн хувьд эхний зургаан тоглолтодоо ердөө хоёрхон ялалттай байна.