UBLife Logo
Спорт

FIBA: Япон, Монголын тоглолтын бүх тасалбар зарагдаж дуусжээ

FIBA: Япон, Монголын тоглолтын бүх тасалбар зарагдаж дуусжээ

Ирэх намар Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 3, 4-р тойргийн тоглолтууд энэ сард явагдана. Монголын шигшээ баг тус тэмцээний урьдчилсан гуравдугаар шатны “С” хэсэгт Япон, Хятад, Гуамын шигшээтэй өрсөлдөж байгаа билээ.

Манай шигшээ арваннэгдүгээр сарын 21-нд Японы талбайд зочилж тоглох бол арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо Хятадын эсрэг хүч сорих хуваарьтай байна.

Японы Үцүномиягийн “Nikkan Arena Tochigi”-д явагдах Япон, Монголын тоглолтын тасалбар бүрэн зарагдаж дууссан байна. 5000 хүний багтаамжтай тус цэнгэлдэхэд 2023 онд Зүүн Азийн супер лигийн тэмцээн явагдаж байсан юм.  

Монголтой хийх тоглолтод оролцох бүрэлдэхүүнд НБА-д тоглож байсан Юта Ватанабэ болон Юки Тогаши, Жош Хокинсон нарын шилдгүүд багтжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.