UBLife Logo
Спорт

Senzu-гийн баг шинэ ахлагчтай боллоо

Senzu-гийн баг шинэ ахлагчтай боллоо

Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” баг бүрэлдэхүүндээ шинэчлэлт хийсээр байна. Тус баг зургаадугаар сарын 24-нд Азбаяр "Senzu" Мөнхболдыг худалдан авч, нэгтгэснээ зарлаж байсан билээ. Харин энэ удаад тун алдартай нэгэн тоглогчийг авсан байна. Данийн Эмиль "Magisk" Рейф “BC.Game” багтай нэгдлээ.

Түүнийг танилцуулахдаа “CS төрлийн хамгийн агуу тамирчны нэг. Мейжор тэмцээний тасралтгүй цуврал, 4 том цом, одоо тэр манай багт байна. Манай шинэ багийн анхны тэмцээнийг тэр удирдах болно. Тавтай морил, манай шинэ IGL” гэжээ.

Шинэ ахлагч Magisk “Миний хувьд шинэ адал явдал эхэллээ. Би Александр "s1mple" Костылевт туслахыг хүсэж байна. Түүнийг дахин шилдэг тамирчин болоход нь дэмжлэг үзүүлнэ. Надтай цуг тэр чөлөөтэй, илүү сайн тоглох ёстой. Түүнийг шилдэг тамирчин гэдгийг бүгд мэднэ. Миний зорилго түүнээс чаддаг бүхнийг шахан гаргаж, дээд цэгт нь тултал хүчирхэг болгох явдал” гэж хэлсэн байна.

Одоогийн байдлаар тус багт 4 тоглогч байгаа.

Эмиль "Magisk" Рейф;

Денис "electroNic" Шарипов;

Александр "s1mple" Костылев;

Азбаяр "Senzu" Мөнхболд;

Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч).

BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад болох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцох юм. Тэмцээнээс өмнө нэг тоглогч дутуу байна.

Magisk хагас жил сэлгээнд байсны эцэст үндсэн багт орж байна. Тэрээр Astralis, Vitality, Falcons багуудад тоглож байсан.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...