Өнөөдөр Баасан гараг гэдгийг эрчүүддээ сануулж байгаадаа баяртай байна. Өнөөдөр уух уу, эс уух уу гэсэн асуулт таны өмнө гарч ирэхгүй. Учир нь Баасан гараг.
Матар

Өнөөдөр матрууд тайван амгалан уур амьсгал үүсгэх хатуухан коньяк уух хэрэгтэй. Үдэш нь та чив чимээгүй орчинд баймаар санагдана. Боломжийнхоо хэрээр ганцаараа байж, хундагатай коньякаа барин, бодлогоширон суух нь энэ үдшийн сүлд тэмдэг.
Хумх

Битгий гомдоорой, өнөөдөр хумхууд архи дарснаас хол байсан нь өлзийтэй. Таны сонголт бол кофе. Огт ууж үзээгүй кофе, эсвэл өөрөө найруулж турш. Кофе ууснаар та ядаргаагаа тайлж, амарч чадна. Найзуудыгаа кафед дуудан, хов базан суух нь энэ өдрийн жаргал бөлгөө.
Загас

Өнөөдөр та гэртээ буюу ахуйн нөхцөлд архи, дарс хэрэглэх хэрэгтэй. Гадуур бүү гар. Гэртээ анд найзуудаа урин, ертөнцийн шинэ, соргог мэдээг хуваалцвал ажлын ядаргаагаа тайлж чадна.
Хонь

Хонь өнөөдөр маш эрч хүчтэй байна. Тэд айж эмээлгүй, хамгийн хатуу ундааг захиалан уувал зохино. Ганцаараа суугаад дараагийн төсөл, төлөвлөгөөгөө ярихдаа, ажлын андуудтайгаа хамт суухдаа ч хатуу архи уугаарай. Сайхан хөгжим сонсон, өнгөрч буй 7 хоногийн алдаа оноогоо шүүхэд Баасан гараг л яг тохирно.
Үхэр

Хуурай улаан дарс уувал яриа сайн өрнөнө. Найзуудаа гэртээ урих, эсвэл сайхан уур амьсгалтай зуушны газар очоорой. Үхэрнүүд энэ 7 хоногийн төгсгөлөө сайхан хийх нигууртай.
Хамтатгах

Энэ ордынхонд өнөөдөр үдэш жин-тоник яг тохирно. Шуугиан, чимээтэй, олон хүнтэй газар ууж цэнгээрэй. Баасан гараг танд шинэ адал явдал авчирна. Хөгжилдөж зугаалахаас бүү зугт.
Мэлхий

Мэлхий нарт энэ үдэш романтик ундаа буюу оргилуун дарс уухыг зөвлөж байна. Сайхан ресторанд эсрэг хүйснийхээ хүнтэй сэтгэл хангалуун өнгөрөөгөөрэй. Сэтгэл догдлуулах уур амьсгалыг та өөрөө бий болгох учиртай.
Арслан

Харизмтай, эрч хүчтэй арсланд өнөөдөр текила хамгийн тохирсон ундаа. Энэхүү хатуу, шударга ундаа таны онцлог байдлыг улам тодруулах юм. Ажлын дараа цагийг сайхан өнгөрүүлж, хөгжим сонсон амрахыг хүсвэл клуб орж, бүжиглээрэй. Найз нарт чинь бас таалагдана гэдэгт итгэж байна.
Охин

Хурц амттай, сайхан ундаа гэвэл хуурай вермут. Баасан ахынхаа төрсөн өдрөөр бут авмаар хэчнээн санагдсан ч том, онцгой зүйл битгий төлөвлөөрэй. Энэ 7 хоног тайван амгалан, хөнгөхөн өнгөрөг. Гоё сайхан газарт тайван ууж суухад чинь хэн нэгэн аятайхан хүн ирж, яриа өдөх магадлалтай.
Жинлүүр

Өнөөдөр та Жеймс Бондын дүрд хувирч, мартини захиалаарай. Бааранд суугаа хүмүүсийг ажиглангаа, яаралгүй уу. Юу ч хамаагүй яриад, ядаргаагаа тайлах өдөр.
Хилэнц

Зөөлхөн, тансаг сидр уугаарай. Хөгжилтэй, шуугиантай газар очихыг зөвлөж байна. Шөнө нь харин гэртээ тухтай амрах нь дээр шүү. Ингэж байж та Бямба гарагийн өглөөг толгойны өвчин, шарталтгүй угтах юм.
Нум

Өнөөдөр танд таарах ундаа бол шар айраг. Дуртай шар айргаа сонгоод дусал бүрийг нь таашаан уугаарай. Спортын тэмцээн, адал явдалтай киног найзуудтайгаа хамт үзэж өнгөрөөхөд сайхан үдэш. Оюутан үе шигээ л санаа зовох зүйлгүй, шар айраг уугаад л суух хэрэгтэй. Дахин сануулахад өнөөдөр шар айраг шүү.
