UBLife Logo
Спорт

Жүдо: Монголын баг 3 медальтай Азийн АШТ-д тэргүүлж байна

Жүдо: Монголын баг 3 медальтай Азийн АШТ-д тэргүүлж байна

Гэрэл зургийг Ч. Ганбат

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод дөрөвдүгээр сарын 16-18-нд явагдаж байна. Тэмцээнд нийт 21 орны 204 тамирчин оролцож байгаа.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд болж, манай баг 2 алт, 1 хүрэл медаль хүртлээ. Багийн дүнгээр Азийн АШТ-д Монголын шигшээ тэргүүлж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Жамсрангийн Анударь алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Лазиза Хайдароватай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялсанаар анх удаа тивдээ түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Сита Кадембоеваг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялсанаар мөн анх удаа Азийн аварга боллоо.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг жинд Түвшинтөрийн Түмэнжаргал барилдан, Казахстан улсын тамирчин Аман Бахытжаныг нэмэлт цагт даралтанд оруулан, юүко үнэлгээ авсанаар хүрэл медаль зүүлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна