UBLife Logo
Эдийн засаг

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийг хариуцах нэгжийг байгуулахад ЖАЙКА-тай хамтрах хүсэлт тавьжээ

Ub.life
Ub.life
Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийг хариуцах нэгжийг байгуулахад ЖАЙКА-тай хамтрах хүсэлт тавьжээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх зохицуулалтад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгох чиг үүрэг бүхий нэгж байгуулах шаардлага тулгараад байгаа юм. Иймд үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламжийг хариуцах нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцэд байгуулж үйл ажиллагааг нь цаашид явулахад ЖАЙКА-тай хамтран ажиллах хүсэлтийг Т.Даваадалай тавьсан байна.

Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.