Ирэх намар Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 3, 4-р тойргийн тоглолтууд энэ сард явагдах билээ.
Монголын шигшээ баг урьдчилсан эхний шатнаа Малайз, Таити, Вьетнамын багуудыг хожсон бол хоёрдугаар шатанд Хонг Конг, Сингапурыг буулгаж авсан юм.
Улмаар өдгөө Азийн цомын тэмцээний урьдчилсан гуравдугаар шатны “С” хэсэгт Япон, Хятад, Гуамын шигшээтэй өрсөлдөж буй.
Монголын баг арваннэгдүгээр сарын 21-нд 17:00 цагаас Японы талбайд зочилж тоглох бол арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо Хятадын эсрэг хүч сорих хуваарьтай байна.
Монголын шигшээ хоёрдугаар сард Хятад, Гуамын багуудад хожигдсон учир энэ сард явагдах болон ирэх хоёрдугаар сард товлогдсон тоглолтуудаасаа оноо цуглуулах нь чухал байгаа юм. Тэд одоогийн байрлалаа нэгээр ахиулахад л дараагийн шатанд шалгарах боломж нээгдэх учиртай.