UBLife Logo
Спорт

Монголын шигшээ Азийн цомын урьдчилсан шатнаа Японы багт 93:75-аар хожигдлоо

Монголын шигшээ Азийн цомын урьдчилсан шатнаа Японы багт 93:75-аар хожигдлоо

Ирэх намар Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатнаа Монгол болон Японы багууд учраа таарч тоглолоо.

Энэхүү тоглолтын эхний үе 22:22-оор тэнцүү өндөрлөсөн ч, түүнээс хойших хугацаанд Японы багийн давамгайлалд тоглолтын хэмнэл шилжсэн.

Улмаар 93:75 харьцаатай Япончууд ялалт байгууллаа.

Японы багаас Нишида 21 оноо, 12 самбар авсан бол Монголын шигшээгээс А.Энхбаясгалан 26 оноог авлаа. Түүнчлэн О.Эрдэнэцогт 16 оноотой тоглолтыг дуусгав.

Э.Маргад Үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтодоо оролцож 8 оноог цуглуулсан ч, 3-р үед алдаанаас болж тоглолтыг өндөрлүүлсэн.

Монголын баг арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо Хятадын эсрэг хүч сорих хуваарьтай байна.

Монголчууд одоогоор гурван хожигдолтой хэсгийнхээ сүүлийн байрт эрэмблэгдэж буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.