БНХАУ-ын Шямэнь хотноо арваннэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө.
С.Тулга дасгалжуулагчийн удирдлагад энэхүү тэмцээнд хүч сорьсон Мон-Алтиус” дээд сургуулийн баг Уганда, Эквадор, БНХАУ-ын багуудыг хожиж, Литви, Францын багуудад хожигдсоноор хүрэл медаль хүртэв.
Тус багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар тоглосон юм.
Ийн Монголын баг тус тэмцээнээс иж медальтай боллоо.