1. Та хөнжил, дэр, орны цагаан хэрэглэлээ тоосны хачиг үржихээс сэргийлэн дараах арга хэмжээнүүдийг аваарай.
- ойр ойрхон угааж өндөр темпертурт хатаах,
- матрассанд байрлах хачгийг зориулалтын тоос сорогчоор соруулах
- эсвэл цэвэрлэгээний газраар цэвэрлүүлэх
- мөн гэрийн нөхцөлд гадаа нар салхинд тохох гэх мэт.
2. Та гэрийн углааштайгаа гадаа жорлон орж болохгүйг санаарай.
Нян бактер үржих хамгийн таатай орчин учир өөр гэрийн шаахай өмсөж, ариун цэврийн өрөөндөө орж хэвшээрэй. Учир нь таны гутлын улаар дамжиж, олон тооны нян бактер дамжих тул гэрийн гутлаа сольж 00 орж хэвших хэрэгтэй гэнэ. Ингэснээр гэдэсний халдвар үүсгэгч болон бусад нянгаас урьдчилан сэргийлнэ.
3. Та ундны усны саваа 7 хоногт 1 удаа ариутгаарай
Гэрийн нөхцөлд 1 литр бүлээн усанд 20 гр хүнсний сода хийж сайтар хутган, бэлэн болсон 2 хувийн соданы уусмалаар усны саваа ариутгах боломжтой.
Мөн бохир шанагаа ундны усандаа бүү дүрээрэй.
Гэрийн нөхцөлд ариутгалын уусмал бэлтгэх аргыг дараах бичлэгээс үзнэ үү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг мөн ЭНД дарж сонирхох боломжтой.