UBLife Logo
Загвар

Анх удаа трансжендер модель Оны шилдэг моделиор тодорлоо

Анх удаа трансжендер модель Оны шилдэг моделиор тодорлоо

Оны сүүлээр Лондон хотод загварын ертөнц нэгэн жилээ дүгнэдэг болсоор 35 жил өнгөрчээ. 2016 оноос энэхүү арга хэмжээ “The Fashion Awards” нэртэй болж, дэлхийн хэмжээний шоу болон хувирсан юм. Хамгийн том шагнал нь “Оны тэргүүн дизайнер”. Энэ жил Жонатан Андерсон энэ шагналыг авсан. Харин хоёр дахь шагнал бол Оны шилдэг модель буюу “Models of the Year”. Энэ жилийн Шилдэг моделиор анх удаа трансжендер модель шалгарлаа. Өнгөрсөн шөнө Лондонд болсон ёслол дээр транс-модель Алекс Консани 2024 оны Шилдэг моделийн шагналыг хүртсэн юм. Тэрээр Альва Клэр, Амелия Грей Хэмлин, Анок Яй, Лю Вэнь, Мона Тугаард нарыг даван гарсан.

Ёслол дээр Консани “Би энэ шагналыг авсан анхны транс-эмэгтэй боллоо. Надаас өмнө байсан хүмүүсээ дурдахгүйгээр би энэ шагналыг авч чадахгүй. Ялангуяа хар арьст транч-эмэгтэйчүүд том гавьяатай. Доминик Жексон, Конни Флеминг, Аарон Роуз Филлипс болон бусад хүмүүсийн тэмцлийн ачаар өнөөдөр би энд зогсож байна. Хүйсээ солихыг дэмжсэн эцэг эхдээ баярлаж байна” гэж хэлсэн юм.

Алекс Консани

Цагаан хөмсөгтэй, 21 настай Алексийг хүмүүс Скандинаваас ирсэн гэж боддог ч үнэндээ нарлаг Калифорнийн бүсгүй.

Алекс 2021 онд загварын ертөнцөд Tom Ford брентийг сурталчлан, итгэл төгс орж ирсэн. Түүнийг тэр дор нь Versace, Moschino, визионер Марк Жейкобс нар урьж, хоёрхон жилийн дотор Алекс дэлхийн хамгийн үнэтэй 50 моделийн тоонд багтсан байлаа.

2023 онд тэр models.com платформын “Шинэ од” шагнал хүртсэн. 2024 он бол түүний хувьд амжилт бүтээлийн жил болон өнгөрч байна. 50 гаруй шоу, том сэтгүүлийн нүүрэнд мориллоо. Олон нийтийн сүлжээг эзэмдсэн нь ч ойлгомжтой.

Гэхдээ модель болохоосоо өмнө тэрээр  Miss Mawma нэрээр 30 сая дагагчтай TikTok-ийн од байсныг хэлэх хэрэгтэй. Одоо Алекс алдарт инфлюенсерүүдтэй хамтран ажилладаг болсон. Энэ жил гэхэд Charli XCX клипэнд тоглож, Хейли Биберийн Rhode гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилсан.

Fashion Awards 2024 шагналын эзэд:

Шилдэг дизайнер: Жонатан Андерсон

Шилдэг модель»: Алекс Консани

Эмэгтэй хувцасны шилдэг британи дизайнер: Симон Роша

Эрэгтэй хувцасны шилдэг британи дизайнер: Грейс Уэльс Боннер

Гоёл чимэглэлийн шилдэг британи дизайнер: Стивен Жонс

Эмэгтэй хувцасны шилдэг шинэ дизайнер: 16Arlington

Эрэгтэй хувцасны шилдэг шинэ дизайнер: Ahluwalia

Оны шинэчлэгч: ASAP Rocky

Ялгуусан гавьяа: Том Форд.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.