UBLife Logo
Newsfeed

Япон улс 2050 онд амьдарч байгааг батлах 9 шинэлэг шийдэл

Б.Энхжин
Б.Энхжин
Япон улс 2050 онд амьдарч байгааг батлах 9 шинэлэг шийдэл

Япон улсыг үнэхээр ирээдүйд амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Учир нь тэдний хэрэглэж буй технологи, шинэ санаа, амьдралын хэв маяг нь дэлхийн олон улс орнуудаас хэд дахин илүү хөгжиж, дэвшсээр байна. Тэгвэл уншигч танд Япон улс 2050 онд буюу ирээдүйд амьдарч байгааг батлах 9 шинэлэг шийдлийг хүргэе.

1. Газар дээр нь шинэхэн смүүтигээ өөрөө хий

Японы дэлгүүрүүдэд төрөл бүрийн жимсийг хөлдөөсөн хэлбэрээр смүүти хийхэд бэлэн байдлаар худалдаалдаг аж. Шинэхэн жимсээр газар дээр нь технологи ашиглан смүүти хийж ууна гэдэг гоё биш гэж үү?

2. Дэлгүүрт дараалалд зогсдог цаг ард хоцорчээ

Японд зарим дэлгүүрүүдэд өөрийн түрж буй тэрэг дээр тооцоогоо төлөх боломжтой болсон. Энэ нь технологийн дэвшил, автоматжуулалт болон хэрэглэгчийн хялбар байдлыг дэмжсэн нэгэн шинэлэг үйлчилгээ юм. Хэрэглэгчдийн цагийг хэмнэх, дэлгүүрийн үйл ажиллагааг хялбарчлах зорилготой сонирхолтой технологийн шийдэл байгаа биз.

3. Лаазалсан драфт шар айраг

Лаазалсан хэр нь сэнгэнэсэн драфт шар айраг байдаг талаар та сонсож байсан уу? Жинхэнэ драфт шар айргийн зөөлөн амт, нягт бөгөөд цөцгий мэт хөвсгөр хөөсийг лаазалсан шар айргаас мэдрэх боломжийг Японы Аsahi брэнд бүтээжээ. Үүнээс гадна нь таг нь бүтэн онгойдог сонирхолтой шийдэлтэй аж. Хамгийн гоё нь зөвхөн Японд гэлтгүй манай улсад ч энэ Asahi Namajokki шар айраг худалдаанд гарч эхэлжээ. 2021 онд бүтээгдсэн шинэ бүтээгдэхүүн, шинэлэг инновацыг та ч бас эх орондоо мэдрэх боломжтой болжээ. Хамгийн чухал нь маш сайн хөргөж хүйтнээр нь хэрэглэх ёстой гэнэ шүү.

4. Нойтон шүхэртэй гэж бүү санаа зов

Бороотой өдөр нойтон шүхэртэйгээ хаа нэг тийшээ ороход шүхрээс ус дуслаад нэг л хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл Япон улс аль хэдийн энэ асуудлыг шийдчихжээ.

5. Ухаалаг нойлын өрөө

Япон улсын техник технологийн хөгжилтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл энэ улсын хөгжил дэвшил нойлын өрөө рүү шилжиж, ухаалаг нойлын өрөөнүүд хаа сайгүй бий болжээ.

6. Роботууд хаа сайгүй

Япон улс робот технологийг хамгийн ихээр нэвтрүүлж, олон салбарт робот ашиглах чиглэлээр тэргүүлж байна. Япон нь дэлхийн хамгийн өндөр технологитой улс орнуудын нэг бөгөөд роботууд нь аж үйлдвэрийн, эрүүл мэндийн, үйлчилгээний, болон өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна.

7. Тараг наалддаггүй сонирхолтой таглаа

Япон улсын хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа тарагны савлагааны хувьд наалддаггүй таглаа нь бас нэгэн шинэлэг шийдэл болжээ. Энэ нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хадгалалтын хугацааг уртасгах, тусгай хадгалах орчныг бүрдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй аж.

8. Гадуур явж байхдаа гар утсаа ариутга

Японд гар утас ариутгагчид байдаг бөгөөд эдгээр нь хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглан утасны гадаргууд хуримтлагдсан бактери, вирус, бохирдлыг устгах үйлчилгээ үзүүлдэг.

9. Сав, баглаа боодол хамгийн чухал нь

Япон улсын бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол нь үнэхээр гоё, анхаарал татам байдаг бөгөөд энэ нь зөвхөн гоо зүй, чанар төдийгүй хэрэглэгчийн хэрэгцээг хангах, бүтээгдэхүүнийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй байх зорилготой аж. Япончууд сав баглаа боодлын дизайнд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг илэрхийлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.