Хайртай хүндээ зориулан гэнэтийн бас хамгийн сайхан үйлдлийг хийж, баярлуулж, гайхшруулахыг бүгд л хүсдэг шүү дээ. Гэхдээ яаж эхлэхээ мэдэхгүй байвал энэ танд тус болох болно.
1. Хайртай хүндээ зориулж үлгэр ярьж өгөөрэй

Магадгүй таны хайртай хүн шөнө унтаж чадалгүй нойр нь хулжиж байвал, зөвхөн түүндээ зориулж, хүүхэд насныхан дурсамжыг эргүүлэн санууулж үлгэр ярьж өгөөрэй. Өмнөхөөсөө ч илүү хоёр дахин сайн нойрсож мэдэх юм. Бүр өөрөө шууд газар дээр нь зохион ярьж өгсөн ч илүү сонирхолтой байх болно.
2. Бага насных нь зургуудыг зургийн цомогт цуглуулж, бэлэг болгон өгөх.
Өөрийнхөө бага насны зургуудыг эргэж санаад хэчнээн их гайхаж, баярлах бол. Нэмээд та өөрийнхөө ч бага насны зургийг оруулаад өгвөл үнэхээр өхөөрдөм байх болно.

3. Яг одоо түүний утсанд нууцаар сэрүүлэг тавьж өгөөрэй.
Маргааш таны хайрт чинь ажил дээрээ ядраад эрч хүчгүй болж байхад утсанд нь гэнэт сэрүүлэг дуугарч, "Миний хайр мундаг шүү, өдрийн цайгаа заавал уугаарай. Босоод дасгал хөдөлгөөн хийгээд, биеийн чилээгээ гаргаарай" гэсэн сэрүүлэг дуугарвал ямар их хайр халамж мэдрэгдэх бол оо? Гэхдээ хувийн нууц руу нь хэт халдаж байгаа мэтээр битгий хийгээрэй.

4. Өөрт нь хамгийн хэрэгтэй байгаа зүйлсийг нь асуулгүйгээр авч өгөх
Заримдаа бардам зан биднийг дийлдэг. Үнэхээр хүсэж байгаа эсвэл хэрэгтэй байгаа зүйлээ авмаар байвч чадахгүй үеүд тохиож болдог шүү дээ. Тэр үед нь заавал гуйлгаж, асуулгалгүйгээр өмнөөс нь хийж өгөхөөр оролдоорой.

5. Интернэт очрныг ч хамт ашиглах
Хайртай дотнын хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх нэг санаа зааж өгөе. Та Youtube-ээс "Guess the Disney songs" гэж хайгаад хэн нь олон хүүхэлдэйн киноны дуу таахаа үзээрэй. Хожигдсон нэг нь оройн хоол хийх болно.
Эсвэл “Инээхгүйг хичээгээрэй“ гэдэг тэнэг ч гэмээр юм шиг хөгжилтэй бичлэгүүд байдаг даа? Түрүүлж инээсэн нь хожигдоно гээд оролдоод үзэж болох л юм.
Бас хамтдаа тоглоом тоглох нь үргэлж гайхалтай байдаг.

6. Борооноор гарч гүйх, бүжиглэх
Бороотой өдөр бол миний мэдэхээр хамгийн ид шидийн үе. Ийм үед дотнын нэгнээ дагуулж гараад гудмаар алхах нь гайхалтай дурсамжийг бий болгодог. Ялангуяа манай улсад шүхэргүй бороог мэдрэх хэчнээн сайхан билээ дээ.

7. Жаахан зориг шаардах үйлдэл...
Та үүнийг хийхийн тулд зориг гаргах хэрэгтэй болно. Кинон дээр гардаг шиг та олны өмнө хайртай хүндээ зориулаад дуу дуулж байсан уу? Хайртай хүн чинь ичиж, олны өмнө сандрах байх. Гэхдээ тэр тусмаа мартахын аргагүй байх болно. Эсвэл хоёулхнаа мэт бүжиглэж, өөр юуг ч анзааралгүй хамтдаа нэгнээ ширтэн зогсож байсан уу? Эхэндээ сандарч, ичих л байх. Гэхдээ чихэвчээр явах дуундаа уусаад, дэлхийд хоёулхнаа мэт л жаргалтай мэдрэмж авах болно.

8. Нэг нэгэн шигээ болж хувирах өдөр зохиогоорой.
Нөгөө хүнтэйгээ адилхан хувцаслаж, адилхан аашилж, хийдэг жижигхэн инээдтэй үйлдлүүдийг нь дуурайгаарай. Нэг нэгнээ илүү ойлгож, хоёр дахин ойртож, мэдрэхэд энэ арга үнэхээр тус болно. Бас хөгжилтэй байх учраас утсан дээрээ бичиж авахаа мартав аа.

