Их Монгол улсын цэрэг Бат хаан, Сүбэдэй жанжны удирдлагаар 1240 оны 12 дугаар сарын 6-нд Киев хотыг эзлэн авсан юм. Тус хотыг 1240 оны есдүгээр сарын 5-наас эхлэн бүсэлсэн гэдэг.
Мөнх хааны цэрэг Днепрт тулж ирээд Киевт бууж өгөхийг шаардсан элч илгээсэн ч Киевийн хан Михаил Всеволодович элч төлөөлөгчдийг цаазалсан байна. Ингээд бүслэлт эхэлжээ.