АНУ-ын Калифорни муж ойн түймэрт автаад байна. Ерөнхийлөгч Жо Байден тус түймрийг Калифорнийн түүхэн дэх хамгийн хохирол учруулсан түймэр гэж нэрлэсэн. Түймэр 11 мянган гектар газрыг эзэлж, 360 мянган хүн гэрээ орхиод байна. Одоогийн байдлаар нийт хохирлыг 135-150 тэрбум ам.доллар гэж тогтоосон. Баячуудын амьдардаг тансаг дүүргүүд ээлж дараалан галд өртөж, Пэрис Хилтон, жүжигчин Адам Броуди, Энтони Хопкинс, Билли Кристал, Жон Гудман, супермодель Белла Хадид нарын байшин шатжээ. Түймрээр далимдуулан алдартнуудын орон байрыг дээрэмдэн, хоосолж байсан 20 хүнийг баривчилжээ.













