Дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт, Украины жүдоч Дарья Белодед инстаграм хуудсаа шинэчилж, фэнүүддээ бэлэг барилаа.
Дарья Хонконгод аялж байгаагаа мэдэгдээд Мадам Тюссогийн музейд очсоноо тайлагналаа. Алдарт оддын лааны тосон баримал байдаг тус музей 2000 онд Хонконгод нээгдсэн билээ.
Энэхүү музейд 100 гаруй алдартны баримал байдаг бөгөөд жүдоч бүсгүй өөрийн дуртай оддоо сонгож зураг авхуулжээ.
Түүний инстаграмд фэнүүд нь “Энэ зургаас үзэхэд Дарья ямар хүн гэдэг нь ойлгогдлоо”, “Хэнд дуртай нь мэдэгдлээ” гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байв.