UBLife Logo
Спорт

Үндсэн хуулийн ойн барилдааныг дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр нар манлайлж зодоглоно

Үндсэн хуулийн ойн барилдааныг дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр нар манлайлж зодоглоно

Нэгдүгээр сарын 13-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

Энэхүү наадамд зодоглохоор дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат, харцага Г.Ганхуяг, А.Цацабшир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Э.Даш нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.

Уг барилдаан нь 2025 он гарснаар Бөхийн өргөөнөө явагдах хамгийн эхний наадам төдийгүй бөхчүүдийг заалны амжилтаар нь эрэмблэх шийдвэрийг зарласнаас хойших анхны барилдаан юм.

Өнөөдрийн наадамд улсын цолтой 31 бөх барилдахаар бүртгүүлжээ. Энэ наадмаас эхлэн аймгийн цолтой болон сумын цолтнуудыг заалны чансааных нь оноогоор шигшиж барилдуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.