UBLife Logo
Спорт

Тэрүнофүжигийн барилдаанд Оотани бооцоо тавив уу?

Тэрүнофүжигийн барилдаанд Оотани бооцоо тавив уу?

Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны анхны башё өчигдөр /2025.01.12/ Токио хотод эхэллээ. Эхний өдөр дохён дээр сурталчилгааны далбаа 244 гарсан нь түүхэн рекорд амжилт болжээ. Мөн сүмод харагдаж байгаагүй тун сонирхолтой сурталчилгаа гарч ирсэн.

Хамгийн сүүлийн барилдаанд ёкозүна Тэрүнофүжи гарч ирэхэд дохёг тойрон мэргэжлийн бейсболын супер од Оотани Шёохэйгийн зурагтай далбаа гарч ирэхэд Бөхийн өргөөнд цугларсан үзэгчид алга ташин угтлаа. Сүүлийн барилдаанд Оотанигийн зурагтай нийт 60 далбаа гарч ирсэн бөгөөд нэг далбаа нь 60000 мянган иэнийн үнэтэй байдаг.

Далбаанд ирэх гуравдугаар сарын 18, 19-нд Токиод болох АНУ-ын мэргэжлийнн бейсболын лигийн “MLB Tokyo Series by Guggenheim” цуврал тоглолтын сурталчилгаа байлаа. Оотанигийн “Los Angeles Dodgers” баг Чикаго хотын “Chicago Cubs” багтай тоглох юм. Оотанигийн сурталчилгаа Нэгдүгээр сарын тэмцээний өдөр бүр дохёнд гарах гэнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.156.142