UBLife Logo
Спорт

Асашёорюүгийн авга дүү, Мүсашимарүгийн авга дүүг яллаа

Асашёорюүгийн авга дүү, Мүсашимарүгийн авга дүүг яллаа

Японы нийслэлд болж байгаа сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээний шинэ бөхчүүдийн маэзүмо барилдаан өчигдөр эхэллээ. Мэргэжилтэн шинжээчдийн анхаарлыг татсан нэг барилдаан болсон нь Монголын их аварга Асашёорюүгийн авга дүү Тэнросэй, Хавайн арлын ёкозүна Мүсашимарүгийн авга дүү Хикаримүсаши нарын халз тулаан байлаа. Авга ах нар нь хоорондоо 9 удаа тулж, Мүсашимарү 5 давж, Аса аварга 4 давж байжээ.

Барилдаан эхлээд Хикаримүсаши биеэ ашиглан, хүчтэй түлхэн дайрсан ч Тэнросэй сандарсангүй, цүкиотоши мэхээр ялснаар мэргэжлийн сүмо бөхийн анхны даваагаа авлаа.

Барилдааны дараа Тэнросэй “Бага зэрэг биеэ барьсан ч ямар ч гэсэн урагш довтолж чадсан маань сайн зүйл байлаа. Их чадалтай өрсөлдөгч байлаа. Мүсашимарү аваргын цүппари шиг л хүнд ирж байсан. Асашёорюү аваргын авга дүү, озэки Хоошёорюүгийн үеэл гэгдэж байгаа ч би өөрийнхөө сүмо замаар замнах хүсэлтэй. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө сүмо бөх болохоор шийдсэн. Эцэг эхийнхээ ачийг хариулах мөрөөдөлтэй. Д.Дагвадорж ахтай уржигдар хамт хоолонд ороход “Хичээгээрэй” гэж захиад сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэнросэй – 18 настай. 186 см өндөр, 116 кг жинтэй.  Д.Дагвадоржийн төрсөн ах, Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү С.Лувсангомбо юм. Шикорояма дэвжээний бөх. Мэйтокү сургуульд байхдаа Бүх Японы аварга шалгаруулах ахлах ангийнхны тэмцээний шилдэг 16-д багтаж байсан. Гэвч сургуулиа орхиод мэргэжлийн сүмоч болохоор шийдсэн байна. Нэг жилийн дадлагын хугацаандаа санданмэ зиндааны бөхчүүдтэй ана мана өрсөлддөг болсон гэж ояката нь ярьж байв. Шикорояма ояката “Дэлхийд хамгийн хурц гэрэлтдэг од бол Хөхдэй мэргэн. Хөхдэй мэргэнийг японоор Тэнросэй гэдэг. С.Лувсангомбыг сүмод хамгийн хурц гялалзсан од нь байгаасай гэсэн хүслээ шингээгээд Тэнросэй гэж нэрлэсэн” гэжээ.

Харин ёкозүна Мүсашимарүгийн авга дүү Хикаримүсаши хэмээх Даниел мөн 18 настай. Хавайн арлын уугуул. Мүсашигава дэвжээ. 2019 онд зодог тайлсан тус дэвжээний Мүсашикүнигийн төрсөн дүү.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
22
1
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.24.138
Ач л гэх ёстой доо
Сонин юм бэ\13.214.33.224
Төрсөн ахынх нь хүүг авга дүү гэдэг юмуу
ЗОЧИН\54.169.95.104
ЗОЧИН\54.169.95.104
ЗОЧИН\54.169.95.104
Иргэн\54.254.120.210
Авга дүү гэж юу байсым.Ач дүү гэдэг шүү.
ЗОЧИН\13.214.156.16
Асаж явсан аса аврага