Английн Премьер лигт дөрвөн жил дараалан түрүүлээд буй “Манчестер Сити” клуб шилдэг мэргэн бууч Эрлинг Хааландтай есөн жил хагасын шинэ гэрээнд гарын үсэг зуржээ.
Хааландын өмнөх гэрээ 2027 онд дуусахаар байсан юм.
Тэр үед Хааланд 34 насанд хүрнэ.
Тэрбээр 2022 оны зун “Бориуссиа Дортмунд” клубээс Англи руу буурь сэлгэсэн бөгөөд төдийгөөс өдийг хүртэх хугацаанд “Сити”-гийн төлөө 126 тоглолтод оролцож, 111 гоолыг оруулаад байна.
Норвеги эр сүүлийн хоёр улиралд дараалан Премьер лигийн мэргэн буучаар тодроод байгаа юм.
Хааландын эл шийдвэр Пеп Гуардиолаг одоогийн гэрээгээ хоёр жилээр сунгаснаас хоёр сарын дараа баталгаажиж байна.
Хааланд Премьер лигийн тоглогчдоос хамгийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан амжилтад хүрлээ. Тэрбээр Коул Палмерийн есөн жилийн гэрээний амжилтыг хагас жилээр ахиулав.