Мэдээж хэнд ч ялгаагүй хөгширнө гэдэг баярлах зүйл биш. Хэдийгээр хэн нэгний буруугаар хөгшрөөгүй ч бусдад гомдол гаргамаар, уйлмаар санагдах цаг байдаг. Тэрбумтан баян, алдартай од хэн ч ялгаагүй нас ахиж, тэтгэвэртээ суух цаг ирнэ. Тэр цагт эргэн тойрны хүмүүсээ хамгаас илүү зовоодог гурван ордынхныг танилцуулж байна.
Хонь
Зарчмын хувьд энэ ордынхон залуудаа ч нэг их сайхан зантай байдаггүй. Бүр хүүхэд байхдаа л тэдний толгойд “Миний бодол”, “Буруу бодол” гэсэн хоёр бодол л бий гэсэн үзэлтэй болсон байдаг. Нас ахих тусам энэ бодол нь давамгайлсаар тэд эргэн тойрныхоо бүх зүйлд дургүй болдог. “Одоогийн залуучууд”, “Тэнэгүүд” гэж үглээд л энэ дэлхийн бүх зүйл тэдэнд саад болж, өөрийг нь хорлоод байгаа мэт. Ах дүү, хамаатан саднуудад нь хамт байхад тун хэцүү. Хэлсэн үг бүрийг нь зөвшөөрч, байнга “За за” гэж хэлж байхгүй бол хэрүүл маргаан гарах нь ойлгомжтой. Тэд зүгээр нэг хэрэлдээд зогсохгүй, хараал хийлгэж, эд хөрөнгийн маргаан ч үүсгэх магадлалтай хүмүүс.
Охин
Тэд нягт нямбай, харам зангаараа алдартай бөгөөд нас нэмэх тусам улам харамч болсоор байдаг. Гэхдээ охид сав суулгаа хэрхэн угаах, хүүхдээ яаж харах, хүмүүжүүлэх, ажиллаж, амрахаа зохицуулж чаддаг. Тийм болохоор таарсан хүн болгондоо сургаал хайрлаж, заримыг нь загнана. Эмээгээ эргэхээр ирсэн ач зээ, хамаатан садны улсууд тэднийхээс гарахдаа өөрийгөө амжилтгүй яваа, үл бүтэх тэнэг мэт боддог болоод гарах нь энүүхэнд. Очихгүй бол боллоо биш үү гэж та бодож болох. Үгүй, тэд олон нийтийн сүлжээ, гар утас гээд хаанаас л бол хаанаас таны амьдрал, ажил төрлийн азгүй явдлуудыг чинь мэдчихсэн байна. Ингээд утасдаад сургаад эхэлнэ гэж мэд.
Хилэнц
Хүүхэд байхдаа ч, хөгширсөн хойно нь ч хилэнцүүдийн талаар таатай яриа, цуурхал байдаггүй. Тэтгэвэрт гарсан хилэнцүүдийн талаар бол сонсоход чих тасармаар ярианууд байдаг. Залууд нь тэдний ёжлол, хошин яриа нь бас ч гэж сэхээтэн, боловсролтой хүн шиг харагдуулдаг байсан бол хөгширсөн хойно бол тэд зүгээр нэг хийрхсэн, юм болгоныг шүүмжилсэн үглээ өвгөн, эмгэн. Түүнээс бүгд айна. Муухай ааштай үед нь таарчихвал янз бүрээр доромжлуулж, сэтгэл зүйгээрээ гэмтээд гарна гэсэн үг. Хамгийн гол нь тэд эргэн тойрноо хордуулж, таагүй болгож байгаагаа мэдэрдэггүй.