UBLife Logo
Спорт

Дээд лиг | АНУ-ын шигшээ багийн хуучин тоглогч Линдси Пуллиам “Аравт” багт нэгдлээ

Дээд лиг | АНУ-ын шигшээ багийн хуучин тоглогч Линдси Пуллиам “Аравт” багт нэгдлээ

Эмэгтэйчүүдийн Үндэсний Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, плэй-оффын шатнаа өрсөлдөх шилдэг дөрвөн багийн нэрс тодорсон.

Тэгвэл улирлын тоглолтуудыг гуравдугаар байраар өндөрлүүлсэн “Аравт” баг аваргын төлөө өрсөлдөхөөр АНУ-ын шигшээ багийн хуучин тоглогч Линдси Пуллиамыг эгнээндээ нэгтгэлээ.

Түүний хувьд өдгөө 25 настай бөгөөд Турк, Испани, Исланд, Словакийн багуудад хүчин зүтгэж байгаад Монголын Дээд лиг рүү буурь сэлгэж байна.

Пуллиам 2021 онд WNBA-ийн драфтын 3-р тойргийн 27 дахь сонголтоор “Атланта Дрийм” багт нэгдэж байв.

Тэрбээр Northwestern коллежийн багт дөрвөн жил хүчин зүтгэхдээ 2000 онооны босго давсан сургуулийнхаа гурав дахь тоглогч болсон.

Пуллиам АНУ-ын шигшээ багийн хамтаар 2019 оны Пан Америкийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Энэ улирлын эмэгтэйчүүдийн Дээд лигт зургаан багт өрсөлдсөнөөс плэй-оффын шатнаа "Амазонс” болон “АОДЭ М Винкс” багууд, “Омни Хүлэгүүд” болон “Аравт” багууд хоорондоо тоглохоор оноолт таарсан.

Плэйоффын тоглолтууд нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэх хуваарьтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.