Толкиены “Бөгжний эзэн” романы Хоббитон тосгоныг бодит амьдрал дээр бүтээхийн тулд кино зураг авалтын талбайг ойролцоогоор 2 жилийн турш засаж, тохижуулсан. Тус талбай одоо Шинэ Зеланд улсын Матамата хотод байрладаг бөгөөд жил бүр хагас сая жуулчныг хүлээн авдаг томоохон аялал жуулчлалын бүс болж өргөжжээ.
Хоббитон тосгонд очсоноор та Билбо, Фродо нарын гэрээр зочилж, тэдний цуглардаг Ногоон лууны уушны газраар үйлчлүүлэн, The Shire-р аялах боломжтой. Үүний дараа ойролцоох Вайтомо гэрэлт хорхойн агуй руу очиж, Шинэ Зеландын 120 гаруй жилийн соёл болон байгалийн түүхтэй танилцах юм.
Хоббитон тосгоны хөтөчтэй явган аялалд гарна.
Билбо болон Фродо Баггинсийн гэрээр зочилно.
Ногоон лууны уушны газраар үйлчлүүлж шар айргаар дайлуулна.
The Shire хотын зураг авалт хийгдсэн газруудаар явна.
Дуртай киноныхоо ертөнцөөр аялах мөрөөдлийг тань биелүүлэхээр Юнивишний зүгээс “Аялалтай бэлэгтэй кино” урамшууллыг зарлажээ. Та дурын кино багцаа идэвхжүүлээд эсвэл “Аялалтай, бэлэгтэй” цэсээс киногоо үзээд хосоороо Шинэ Зеланд улсаар аялан Хоббитон тосгонд очоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.